UBLife Logo
Сэтгэл судлал

"Би чамд хайртай" гэдэг үгийг түрүүлж хэлэх 5 шалтгаан

"Би чамд хайртай" гэдэг үгийг түрүүлж хэлэх 5 шалтгаан

Та яг одоо дотроо тээж буй сэтгэлээ яагаад хэлэх ёстой вэ? 

Учир нь энэ танд асар их тайтгарлыг өгөх болно.


1. Энэ бол сэтгэлийн хүч чадал

Түрүүлээд ингэж хэлж байна гэдэг нь өөрөөрөө бахархах үйл явдал. Та өөрийн хэрэгцээ, хүсэл сонирхлоо мэддэг, түүнийхээ төлөө үйлдэл хийж чаддаг гэсэн үг. Зоригтой байгаа учраас, энэ хайр үнэхээр өөрт чинь чухал болохоор л та хэлж байгаа хэрэг. Тиймээс та үнэхээр хүч чадалтай хүн гэсэн үг юм. 

2. Нөгөө хүнээ магтаж буй нэг хэлбэр

Хүн зүгээр ч нэг хүнд энэ чухал үгийг хамаагүй хэлчихдэггүй шүү дээ. Тэр хүн чинь үнэхээр хайрлуулах үнэ цэнтэй, тийм хайр татам хүн гэдгээ ойлгох болно. Тиймээс ч таны үг тэр хүнд аз жаргал бэлэглэнэ гэдэгт итгээрэй.

3. Та юу хийхээ ойлгож авна

Дотроо шаналаад л явах биш, эцэст нь яах ёстойгоо ойлгох болно. Удаан хугацаанд ямар ч үр дүн гаргахгүй явснаас яах ёстойгоо ойлгож, тэр хүнийхээ байр байдлыг ч бас ойлгон асуудлаа эцэслэх хэрэгтэй.

4. Тэр хүн ч бас танд сэтгэлтэй юм билүү

Аль аль нь яахаа мэдэхгүй хоёр талд гацаж шаналж байсан байж мэдэх юм. Таны түрүүлж хийсэн үйлдэл аль алийнх нь хувьд гайхалтай аврал болж ч мэдэх юм. Жаахан ч гэсэн итгэлтэй байгаа үзээрэй.

5. Дотроо ямар нэгэн зүйлийг хадгалахгүй байх нь сайхан болохыг мэдэрнэ

Дотор чинь онгойж, тайвширч, шаналгах зүйлгүй болно. Сэтгэлээ илэрхийлж чадахгүй дэндүү удах нь маш олон талаараа таны сэтгэл зүйг гэмтээж байдаг. Тиймээс ӨӨРИЙНХӨӨ ТӨЛӨӨ дотор байгаа мэдрэмжээ гарга.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.