UBLife Logo
Newsfeed

Үерхэл харилцаагаа таслахад тань туслах салалтын талаарх 17 тоон үзүүлэлт

Г.Сүрэн
Г.Сүрэн
Үерхэл харилцаагаа таслахад тань туслах салалтын талаарх 17 тоон үзүүлэлт

Хамгийн дотны гэж бодож байсан хүнээсээ харилцаагаа таслан, үерхэлдээ цэг тавих хамгийн хэцүү. Өөрт тохирохгүй, нэгэндээ хортой нөлөөтэй хүнээс салахгүй л бол та эрүүл, аз жаргалтай харилцааг эхлүүлж чадахгүй. Үерхэл харилцааны талаарх 2022 оны дараах статистик үзүүлэлтүүдийг уншаад үз. Та гаргасан шийдвэртээ харамсахгүй. 

#1 Насанд хүрсэн хүн амьдралаа холбох хүнээ олох хүртлээ дунджаар долоон үерхлийг туулж, долоон удаагийн салалтыг мэдэрсэн байдаг.

#2 Холын зайн харилцааны 58 хувь нь л бүтдэг. Холын зайн үерхлийн үргэлжлэх хугацаа дээд тал нь 2.9 жил байх боломжтой гэж судлаачид үзэж байна. 

#3 Хоорондоо ярилцдаггүйгээс бий болдог үл ойлголцол нь салалтын хамгийн том шалтгаан. 

#4 Залуусын 65 хувь нь хамтрагчдаа үг хэлэлгүй таг болох буюу "ghost" хийж үзсэн байдаг. Харин 72 хувийнх нь хамтрагч өөрийг нь үг дуугүй орхиж байжээ. 

#5 Онлайн, сошиал хэрэгслээр танилцсан хосууд биечлэн уулзаж танилцсан залуусаас илүү их салдаг. 

#6 Судлаачдын үзэж буйгаар салалтыг даван туулахад дор хаяж гурван сар хэрэгтэй. 11 долоо хоногийн дараа таны хүнд хэцүү мэдрэмж бүрэн арилах магадлалтай гэсэн үг. 

#7 Экстэйгээ эргэн нийлэх магадлал нь тухайн харилцаа үргэлжилсэн уртаас хамаардаг. 

#8 Хүмүүс амралтын өдрүүдээр хамгийн их салах шийдвэрийг гаргадаг. 

#9 Салсан хосуудын 70.6 хувь нь эргэн хэзээ ч нийлэх хүсэлгүй байдаг. 

#10 Судлаачид экстэйгээ эргэн нийлэх шийдвэр гаргахдаа дор хаяж нэг сар хүлээж, нухацтай бодохыг зөвлөдөг. 

#11 Залуусын 58 хувь нь маш драматик, уйлаантай, эмх замбараагүй, онцгүй салалтыг туулсан байдаг.

#12 Судалгаанд оролцсон залуусын 64 хувь нь урт хугацааны үерхлээсээ салж үзсэн байдаг. 

#13 Салалтын мэдээллээс үзвэл удаан хугацаанд хамт байсан хосууд салах магадлал хамгийн бага байдаг буюу богино хугацаанд хамт байсан хүмүүс хамгийн их салдаг. 

#14 Чухал асуудлын талаар санал зөрөлддөг хосууд салах хамгийн их магадлалтай. Өдөр тутмын дадал, мөнгө, бэлгийн харилцаа, итгэл үнэмшил гэх мэт. 

#15 Хүмүүсийн 57 хувь нь биечлэн уулзаж салдаг буюу үлдсэн хувь нь зурвасаар салахыг илүүд үздэг. 

#16 Z үеийнхний 34 хувь нь зурвасаар салж үзсэн бол 55-аас дээш насныхны ердөө 3 хувь нь л зурвасаар салжээ.

#17 "Science Direct" сэтгүүлд нийтлэгдсэнээр жилд 100 сая, өдөрт 300 мянган гэр бүл салдаг. Албан ёсоор гэр бүл болоогүй хосуудын салалт тэгэхээр маш их бий... 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
3
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.