Ойрд үзэх киногоо хараахан сонгоогүй байна уу? Тийм бол эдгээрээс сонирхоод үзээрэй.
1. Remember Me (2010)
Нэг нэгэндээ дурлаж, амьдралаа өөрчилж, бас асуудлуудтай хамтдаа нүүр тулах хосын мэдрэмжээр дүүрэн хачирхалтай түүхийг үзээрэй.
2. Amour (2012)
Таны үзэх хамгийн үзэсгэлэнтэй бас догдлом хайрын түүх байх болно.
3. Portrait of a Lady on Fire (2019)
1770 оны Франц. Тун удахгүй эхнэр болох гэж буй залуу бүсгүй болон өөрт нь мэдэгдэхгүй зурах даалгавар авсан зураач бүсгүй хоёрын түүх.
4. La La Land (2016)
Мэдээж хэрэг энэ кино танд харамсах бас дурсан санагалзах хачирхалтай мэдрэмжийг өгөх болно.
5. The Fault in Our Stars (2014)
Жон Грийний зохиолоос сэдэвлэсэн тус бүтээл хорт хавдрын тухай сэдвүүдийг давхар хөндсөн бөгөөд зүрх зүсэм мэдрэмжүүдийг өгөх болно.
6. Call Me By Your Name (2017)
Тэр төгсгөлийн хэсэг...
7. Your Name (2016)
Таныг тэр чигт нь өөртөө уусгаж, хором ч холдох аргагүй болгох гайхалтай бүтээл.
8. Atonement (2007)
Та тэр нэг хүүхдийг ясандаа тултал үзэн ядах болно гэдгийг амалж байна.
9. Vanilla Sky (2001)
Машины осолд орж, нүүрэндээ аймшигтай сорвитой болсон залуугийн харуусал хийгээд, хайрын төлөөх тэмцэл мэдрэмжүүд таныг өөртөө бүрэн уусгана.
10. One Day (2011)
Өөр өөрийн замаар салан явсан ч жилийн нэг өдөр уулзаж, нэг нэгэндээ маш ихээр татагдаж, хол байхын аргагүй болсон хосын тухай өгүүлнэ.