Финландын "Royal Caribbean International" усан онгоцны үйлдвэр дэлхийн хамгийн том аяллын хөлөг онгоцыг бүтээж дуусжээ. Алдарт "Титаник" хөлөг онгоцноос тав дахин том уг хөлөг онгоц өнөөдөр анхны гараагаа амжилттай хийжээ.
"The Icon of the Seas" нэрт уг хөлөг онгоц нь 365 метр урттай, 250 мянган тонн жинтэй аж. Ойролцоогоор 18 давхар өндөр барилгатай эн зэрэгцэх өндөр, 3.3 хөлбөмбөгийн талбайн урттай, хамгийн сүүлийн үеийн техник технологиор тоноглогдсон нь гайхалатй.
Ирэх оны нэгдүгээр сард уг хөлөг 5610 зорчигч, 2350 багийн гишүүдийн хамт Карибын тэнгисийн аялалд гарах бөгөөд аялагчдын амрах зочид буудлууд, найман хороолол бүхий сууц, 40 гаруй үйлчилгээний газруудаас бүрджээ.
Хөлөг онгоцны дотор засал өмнө ба дараа нь: