Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Мөнгөн хуримтлал үүсгэхэд туслах "365 хоногийн хадгаламжийн челленж"


Бид баяр ёслол, зүгээр л энгийн өдрүүддээ хүртэл хэрэггүй, ямар ч ашиггүй зүйлд мөнгө үрсээр байдаг. Хэрэв та их хэмжээний мөнгө хадгалж чаддаггүй бол санаа зовох зүйлгүй. Учир нь яг одоо эхлэх сонирхолтой челленжд нэгдээрэй. Үүний үр дүнд та ирэх зун гэхэд цалингаасаа гадна аялж зугаалах  мөнгөн хуримтлалтай болсон байх болно.

Үүнийг 365 хоногийн мөнгөний челленж гэдэг. Өдөр болгон бага хэмжээний мөнгө далд хийснээр хуримтлалтай болох энэ аргыг "Apartment Therapy" гэх газар санаачилжээ.

Үүний тулд юяах ёстой вэ гэвэл маш энгийн:

Та эхний өдөр нь хайрцаг, данс эсвэл мөнгөний гахайндаа 1,000 төгрөг хийнэ. Харин дараагийн өдөр нь 2,000 төгрөг, тэрний дараагийн өдөр 3,000 гэсээр долоо хоногийн сүүлийн өдөр 7,000 төгрөг хийж, шинэ долоо хоног эхлэх үед үүнийгээ дахин 1000 төгрөгөөс эхлүүлэх болно.

Та шууд л өдөр болгон хорь, гучин мянган төгрөг хийнэ гэвэл энэ тун бэрх санагдах болно. Харин бага багаар өсгөх дараалал илүү үр дүнтэй аж. Мөн та өдөр болгон бага багаар ийн хийхээс залхуу хүрээд байвал шууд л 28 мянган төгрөгийг долоо хоногийн эхэнд, эсвэл дундуур гэхэд хийж болно шүү дээ.

Ингэж хэдэн сар явж өөрийгөө дасгасны дараа, илүү эрчимтэй хадгалж эхлэхийг хүсвэл мөнгөн дүнгээ илүү нэмнэ. 

Эхний өдөр 5 мянган төгрөг, хоёр дахь өдөр 6 мянган төгрөг гэж явсаар ням гарагт 11 мянган төгрөг дансандаа хийж хадгална. Ингээд долоо хоногт та 56 мянган төгрөг хадгалах боломжтой болно. Долоо хоногийн гадуур хооллох, гарч орох, өөртөө юм худалдан авах хэрэгцээний мөнгөө танах шаардлагатай болно гэсэн үг юм. Шантраад болихгүйгээр өөрт таарсан гэхдээ хэт бага бишээр хуримтлуулаад байхад л ирэх оны өдийд сайхан амарч зугаалах мөнгөө олж болох нь байна шүү.

Шантралгүй цааш үргэлжлүүлэх юм бол магадгүй өөрийн анхны хуримтлалыг ч үүсгэж болох нь байна. Амжилт хүсье.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Уржигдар
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
Уржигдар
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.