Өнөө жил Архангай аймаг түүхт 100 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэж байна. Мөн тус аймгийн долоон сум өнөө жил тэгш ой тэмдэглэхээс Их тамир сум үүсгэн байгуулагдсаны түүхт 100 жилийн ойн баяр наадам 7-р сарын 16-18-ний өдрүүдэд боллоо.
Ойн баярын хүчит бөхийн барилдаан гэгээ тасартал үргэлжилж, шөнийн 00:00 цагийн алдад үзүүрийн бөхчүүд хаялцсан юм. Улмаар тус наадамд Их тамир сумын харъяат аймгийн арслан Усныкагийн Батгэрэл түрүүлж, Архангай аймгийн Булган сумын харъяат улсын арслан Рэнцэнбямбын Пүрэвдагва үзүүрлэв.
Сонирхуулахад, өнөө жил Архангай аймгийн наадамд Их Тамир сумын харъяат аймгийн начин Сампилын Цогтбаатар түрүүлж, аймгийн арслан цолонд хүрсэн билээ.