Эх орноороо аялсан аялал хамгийн нандин, дотно, үл мартагдах дурсамж болон үлддэг.. Монгол эх орноосоо л мэдэрдэг гайхалтай мэдрэмж, аяллын үеэр олж харж, зүрх сэтгэлд үүрд хадгалагддаг зүйлс юу гээч?
#1 Байгалийн бүхий л гоо үзэсгэлэнг нэг дор мэдрэн таашаахуй
Монгол орны нэг газар нутгаас нөгөө рүү аялахад л огт өөр улсад ирсэн мэт давтагдашгүй үзэсгэлэнт байгаль нутаг биднийг угтдаг. Мөнх цаст уулс, дэлхийн хамгийн том говийн элсэн цөл, өндөр хавцал, өргөн уудам тал газар, түүх дурсгалын үнэт өвүүд, цэнгэг саруулхан гол нуурууд гээд л зөвхөн Монголоос л харж мэдэрч болох байгалийн гоо үзэсгэлэнг дурдаад баршгүй ээ.
#2 Эх орныхоо хаа ч явсан сүлжээтэй
Аяллын хамгийн чухал зүйл бол сүлжээ! Харин Монгол орны өнцөг булан бүрт Юнителийн сүлжээ нэвтэрсэн байдаг тул эх орноороо аялагчид сүлжээгээр тасарна гэж огт үгүй. Эх орныхоо аль ч газрыг зорьсон тэнд таныг Юнителийн сүлжээ хүлээж байна гэж бодохоор үнэхээр сэтгэлд өег биш гэж үү?

#3 Ганцаараа айдасгүйгээр аялж, өөрийгөө танин мэдэх
Хаа ч явсан элэг нэгт монголчууд минь тэнд байх тул юунаас айх билээ? Ганцаараа "соло" аялал хийхээр төлөвлөж байгаа бол эх орноосоо эхлэх хэрэгтэйг ч туршлагатай аялагчид зөвлөдөг. Ганцаараа үүргэвчээ үүрээд л хүссэн үедээ гарч явахад өөрийгөө болон эх орноо танин мэдэх аялал болох болно.

#4 Хамгийн гайхалтай нар мандах, нар шингэх мөч
Нар мандах, нар шингэх мөчийг тэсэн ядан хүлээж, нарны дулаахан илчийг зүрх сэтгэлээрээ сайхан биш гэж үү? Говийн элсэн цөлд шаргал туяа бадамлан нар ургаж, уулсын цаагуур нарны дулаахан илч цаашлан цаашилсаар шингэн, тал газарт үүлс уулсаар хүрээлүүлэн нар буух гээд л тийм л гайхалтай хором мөчийг бид эх орноосоо л мэдэрдэг дээ.

#5 Хайртай хүмүүстэйгээ мөнхлөх хамгийн гайхалтай дурсамж
Гэр бүлээрээ, найзуудтайгаа, хайрттайгаа, хамт олноороо аялахад бидэнд хязгаар үгүй ээ. Ялангуяа төрсөн нутгаараа аялан танин мэдэж, өөрийн болон гэр бүлийнхээ үүх түүхийг судалж, ургийн баяраараа садан төрөлтэйгөө уулзан учрах баярт тохиолыг бид эх орондоо л бүтээдэг шүү дээ.

#6 Холбоо үл таслах дата
Юнителийн хэрэглэгчид эх орныхоо үзэсгэлэнт газруудаар аялаад дата урамшуулал авч буйг та мэдээгүй юм биш биз? Байгалийн үзэсгэлэнт 50 газарт аялаад 1GB дата бэлгэнд авч, аяллынхаа турш датагаар үл тасран дурсамжаа мөнхлөөрэй! Дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД даран аваарай.
