Хайх зүйлээ бичнэ үү

6 мин

Хортой нөлөөтэй хүмүүсийг таних 30 шинж + Хэрхэн харьцах вэ?


Өөрийн мэдэлгүй хортой нөлөөтэй хүмүүсээр хүрээлүүлж байгаа юм биш биз? Өөрөө сайн сайханд тэмүүлж, чадах чинээгээрээ хичээгээд ч амьдралд тань өөрчлөлт нөлөө гарахгүй байна уу? Амьдралд сайн сайхан хүмүүс олны хэрээр бусдад гол харламаар тавгүй мэдрэмж төрүүлж, хортой нөлөө үзүүлдэг токсик хүмүүс ч их. Тэднийг хэрхэн танин мэдэж, эвлэрэн хүлээн зөвшөөрч, өөрийнхөө хил хязгаарыг эвдэлгүйгээр хүчирхгээр зохицож болох вэ? 

Мэдээж дараах шинжүүд хүн бүрт их бага хэмжээгээр агуулагддаг. Харин нэг хүнд 10-аас дээш шинж тэмдэг нь байнга илэрч, таны сэтгэл зүйд ил далдаар хортой нөлөө үзүүлж байвал тэдэнтэй ярилцаж, ойлголцохыг хичээн, бүр болохгүй бол харилцаандаа зай авахыг зөвлөж байна. Та ч бас бусдын нөлөөгүйгээр өөрийнхөөрөө, аз жаргалтай, амар амгалан амьдрах эрхтэй шүү дээ. 

Токсик буюу хортой хүмүүсийн 30 шинж

#1 Тэр цаг үргэлж анхаарлаар дутагдаж байдаг. Үргэлж анхаарлын төвд байхыг хичээж, хачин сонин үйлдэл гаргаж, өөрөө гол дүр бусад нь туслах дүр мэт бодож, өөрийнх нь асуудалд бүх хүн туслах ёстой мэт аашилна. Хүн бүр өөр өөрийнхөө амьдралын гол дүр шүү дээ. 

#2 Тэр арга заль ихтэй. Тэр таныг ятгаж, бага багаар сэнхрүүлж, өөртөө итгүүлж, заримдаа айлган сүрдүүлж, таны сэтгэл зүйг хүссэнээрээ эргүүлж чаддаг.  

#3 Ямар ч нөхцөл байдалд тэр үргэлж хохирогч болчихдог. Тэр үргэлж бусдыг буруутгаж, өөрөө хохирч байдаг. Түүний буруу байна гэж хэзээ ч байдаггүй. Үргэлж л бусдын буруу. 

#4 Тэр үерхэл нөхөрлөлд маш түрэмгий байдаг. Анх танилцмагцаа л тэр дотны хүмүүс мэт загнаж, үерхэл нөхөрлөлд маш хурдан урагшлахыг шаарддаг. 

#5 Түүний сэтгэл хөдлөл маш хурдан хугацаанд хувьсан өөрчлөгддөг. Минутын өмнө л баярлан дуу алдаж байснаа огцом уурлаж, гэнэтхэн нулимс асгаруулах нь энүүхэнд. Мэдээж сэтгэл хөдлөлтэй хүн байлгүй яахав. Гэхдээ түүний энэ байдал таны сэтгэл зүйд тавгүй мэдрэмж төрүүлж, түүнээс хамааралтай болоод байвал... Анхаарах л цаг! 

#6 Тэр чамайг сонсдоггүй. Сонсохыг ч хичээдэггүй. Та түүнтэй уулзаад салахдаа маш их ядарсан, нэг л зүйл дутуу, өөрийгөө ойлгуулж чадаагүй мэдрэмж авдаг. 

#7 Түүний хаа яваа газар үргэлж "драма"-тай байдаг. Токсик хүмүүс драманд дуртай байдаг. Тэр өөртөө драма зохиож, өөрөө гол дүрд нь тоглож бусдын анхааралд өртөхийг хичээх болно. Нэг драма дуусахад ахин шинэ зохиол бий болно гээд бод доо. 

#8 Тэр үргэлж чамаас дээр гарах гэж чармайдаг. Амжилт, баяр хөөр, жижигхэн сайхан зүйлээ ч хуваалцахад тэр таны өмнөөс баярлахын оронд өөрийгөө шууд бодож, өөрөө илүү дээр гэдгээ харуулахгүй л бол сэтгэл нь амардаггүй. 

#9 Түүний амьдрал дахь бүх хүмүүс "галзуу", "хэцүү төвөгтэй", эсвэл "хортой" байдаг. Тэр үргэлж хохирогч байдаг юм чинь эргэн тойрных нь хүмүүс яагаад гэмгүй байх билээ? 

#10 Тэр үнэнийг гуйвуулдаг. Тэр өөдөөс чинь хараад нүдээ цавчихгүй худлаа хэлчихдэг. Үнэнийг өөрөө ч хүлээн зөвшөөрч чаддаггүй байж мэднэ. 

#11 Тэр өнгөрснийг тавьж явуулж чаддаггүй. Одоогийн өөрийн хортой үйлдлүүддээ өнгөрснийг буруутгасаар л байх болно. 

#12 Тэр хэзээ ч өөрийн алдаа, өөрийн буруу үйлдэлдээ уучлал гуйдаггүй. "Чамд ийм зүйл мэдрүүлсэнд уучлаарай" гэхийн оронд "Чиний ийм эмзэг байгаа нь миний буруу биш" гэж тэр хэлнэ. 

#13 Тэр чамайг төөрөгдүүлж, өөрөө өөртөө эргэлзэж, өөртөө итгэх итгэлээ алдахад нөлөөлдөг. 

#14 Тэр чиний хил хязгаарыг үл тоож, "үгүй" гэсэн хариулт авахыг хүсдэггүй. 

#15 Тэр хувийн орон зайг чинь хүндэтгэдэггүй. Зөвшөөрөлгүйгээр биед чинь хүрч, хэтэрхий хурдан дотносохыг шаардаж, хувийн асуудлуудад чинь оролцохыг хүснэ. 

#16 Тэр чиний цаг хугацааг үнэлдэггүй. 5 минутын дараа очлоо гэж хэлээд цагийн дараа ирэх нь бий. Тэр өөрийнхөө цагийг үнэлэх ч таны амьдрал түүнд хамаагүй. 

#17 Тэр авсан шигээ өгөхийг хүсдэггүй. Үргэлж түүний дуртай зүйлсийг хамт хийх ч тэр хэзээ ч таны сонголтыг асууж байгаагүй. Бас төлбөр тооцоон дээр үргэлж танаар төлүүлээд байгаа эсэхийг анзаар. 

#18 Тэр чамайг халамжилж байгаа мэт дүр эсгэдэг. Анхаарал халамж нэрийдлээр юу өмсөх, хэнтэй уулзах, хэн байхыг чинь тэр удирдахыг хүсдэг. 

#19 Тэр чамайг шалгаж, чамаас сэрэмжилдэг. Нэг үгээр чамд итгэдэггүй. 

#20 Түүний зан чанар, үнэт зүйл хэний дэргэд байгаагаас нь хамааран өөрчлөгддөг. 

#21 Тэр хорт зуршлууд ихтэй бөгөөд таныг "уруу татдаг". Татгалзвал уурлачихдаг. 

#22 Тэр бусдыг мөнгөөр удирдах гэдэг. 

#23 Тэр чамайг баяр хөөртэй үед үл тоодог хэр нь таагүй мэдрэмжтэй үед хань болох гэдэг.  Токсик хүмүүст уйтгар гунигаа хуваалцах найзууд хэрэгтэй байдаг. Хамтдаа өсөж хөгжин, урагшлах хүн биш. 

#24 Тэр дээрэлхүү. 

#25 Тэр үл тоохыг өөрийн хувийн зэвсэг гэж үздэг. Дургүй сэдэв, өөрийнх нь зан чанартай холбоотой таагүй яриа өрнөмөгц л тэр алга болчихно. Ярилцаж ойлголцоно гэсэн бодол түүнд байдаггүй. Зүгээр л гал намжих хүртэл үл тоож байгаад өмнөх асуудлуудтайгаа ахиад гараад ирнэ. 

#26 Тэр өөрийгөө дэмжиж, өөрийгөө хайрладаггүй, өөрийгөө гаргуунд гаргачихдаг. 

#27 Тэр өөрийн итгэл үнэмшлийг чамд шахдаг. 

#28 Тэр чиний араар муулдаг. Чи түүнд итгэдэггүй.

#29 Тэр бусдыг өөртөө үнэнч байхыг шаарддаг хэр нь өөрөө үнэнч байдаггүй. Өөрөө заль мэхтэй, хуурдаг хүмүүс л бусдыг хамгийн ихээр харддаггүй гэж үү? 

#30 Тэр учир шалтгаангүйгээр гэнэт алга болоод гэнэт гарч ирдэг. Нэг бол амьдралынхаа хамгийн чухал хүн мэт хандсанаа маргааш нь танихгүй хүн мэт аашилж чадна. 

Токсик буюу хортой хүмүүстэй хэрхэн харьцах вэ?

  1. Зайгаа барих. Та түүнийг өөрчилж чадахгүй ч зайгаа барьж, өөрийн амьдралынхаа удирдлагыг эргэн гартаа авч чадна. 
  2. Түүний үйлдлүүдийн тухай ярилцах. Зайгаа барих боломжгүй хүн бол та түүнийг анхаарч байгаа, тэр таны хувьд чухал хүн гэдгийг ойлгуулаад ярилцахыг хичээгээрэй. 
  3. Өөрийн хил хязгаарыг тавих. Түүнд таагүй хортой чанарууд байгаа ч хайр татам зан чанар ч байгаа учраас амьдралдаа байлгамаар байна уу? Тэгвэл өөрийн хил хязгаарыг тавиад тодорхой хязгаартайгаар харилцаагаа эрүүлээр үргэлжлүүлээрэй. 
  4. Түүний амьдралын төвөгтэй зүйлст оролцохоо болих. Та өөрөө түүн рүү гүйж очоод, өөрийнхөө эрх мэдлийг гарт нь атгуулаад, өөрөө амьдралд нь оролцоод байгаа юм биш биз? 
  5. Өөрийгөө эхлээд хамгаалах. Өөрийн цаг зав, сэтгэл зүй, мөнгө, үнэт зүйлээ хамгаал. Түүнд өөрийн гэсэн амьдрал бий. 
  6. Түүнийг өөрчлөх гэж хичээхээ болих. Тэр хүсвэл өөрөө өөрийгөө өөрчлөх болно. Тэр хүртэл та хүнийг өмнөөс нь өөрчилж чадахгүй. Чадах зүйлээ харамсалгүйгээр хийгээд түүнийг орхи.
  7. Мэргэжлийн сэтгэл засалчдын зөвлөгөөг авах. Хамтдаа эсвэл ганцаараа мэргэжлийн сэтгэл зүйн зөвлөгөө аваарай.
Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
13 цагийн өмнө
XAOS: Монголд ирэх алдарт уран бүтээлч Риоичи Күрокавагийн тухай 10 баримт
2
18 цагийн өмнө
BLACKPINK-ийн Женни шинэ коллекцийнхоо загварыг хулгайлсан уу?
3
18 цагийн өмнө
Цэрэг татлагын үеэр олны анхаарлыг татаж буй трансжендэр гоо бүсгүйчүүд
санал болгох
1
3 өдрийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
2024.04.26
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
0
0
0
1
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин 2024.02.06 139.5.216.142

iim owchtei humuud mongolchuud dund nileen ih baidag yum bnlee natcissist emgeg. zugeer holhon baisann deer. bitgii harits

0 Хариулах