UBLife Logo
Сэтгэл судлал

Хүүхэд нас бидний хайр дурлалын хэв маягт нөлөөлдөг 5 тохиолдол

Хүүхэд нас бидний хайр дурлалын хэв маягт нөлөөлдөг 5 тохиолдол

Бидний бага насны туршлага бидний төсөөлдгөөс ч илүүгээр одоогийн амьдралд чухал нөлөө үзүүлдэг. Ихэнх сэтгэл судлаачид бидний зан чанар бага наснаас эхлэн бүрддэг бөгөөд нэгэнт нас биед хүрсэн үедээ өөрчлөлт хийхэд хэцүү байдаг гэдэг.

Тэгвэл таны хүмүүжил таны хайр дурлалын амьдралд хэрхэн нөлөөлж байна вэ? Хэрэв та доор жагсаасан ангилалд багтаж байгаа бол таны бага нас танд хэрхэн нөлөөлсөн болохыг сонирхуулъя.

illustrations by: Felicia Chiao


1. Та зайлсхийгч үү?

Зайлсхийгч нь тусламж гуйдаггүй, хэт их сэтгэлийн хөдлөл, хэрэгцээ шаардлагаас зайлсхийдэг. Тэд өөрсдийн орон зайтай байх дуртай бөгөөд аливаад логиктой ханддаг. Тэд хүйтэн хөндий, сэтгэл хөдлөлгүй байх нь элбэг.

Гүйцэтгэл дээр тулгуурлан хайрлагдаж өссөн буюу нөхцөлтэй хайрлагдаж ирсэн, төлөвших насандаа сэтгэлээ бүрэн дүүрэн илэрхийлэхийг зөвшөөрдөггүй байсантай холбоотойгоор бие дааж, өөртөө найдаж, хаагдмал болсон.

Зайлсхийгч хүн хайрыг мэдрэхийн төлөө өөрийн бүхий л мэдрэмжийг хэвийн бас байх ёстой зүйл хэмээн хүлээн зөвшөөрч сурах нь чухал. Чадахаараа өөрийгөө илэрхийлж, нээж, ойлгуулах хэрэгтэй бөгөөд бусдыг өрөвдөн ойлгох мэдрэмжээ нэмэгдүүлснээр тэдэнд орхигдож буй мэдрэмж төрөхгүй. 

2. Та эргэлзэгч үү?

Энэ төрлийн хүмүүс ихэвчлэн тогтвортой бас найдвартай хайр энхрийлэл, анхаарал дунд өсөж торниогүй байдаг. Тэд нэг энд байж байснаа дараа нь харахад явчихсан байдаг. 

Үүнээс болж эргэлзэгчид шинэ харилцааны догдлолд ихээхэн татагддаг, хайрыг шүтэн биширч, түүнд шунадаг ч бусдаас түрүүлж хайр авахыг эрмэлздэг. Хэрэв хүсэж, төсөөлж байсан шигээ хангалттай хайрын мэдрэмжийг авахгүй бол сэтгэл дундуурхан байдлаар харилцаагаа орхидог. Тэд үргэлж төсөөлсөн шигээ, түүнээс ихийг авахыг хүсэх болно.

Эргэлзэгч хүн хайрыг мэдрэхийн төлөө бусдад хайраа илүү их харуулж, мэдрүүлэх хэрэгтэй. Нэн түрүүнд үүнийг шууд хайр дурлал биш нөхөрлөлөөс эхэлж болно. Эсвэл тэжээвэр амьтан тэжээх, ургамал арчлах зэргээр туршиж, өөрийгөө тууштай байлгахад чиглүүлж болно. Тэд хайрлагдах эрхтэй бөгөөд түүн шигээ бусдыг ч хайрлах хэрэгтэй гэдгээ ойлгох нь чухал.

3. Та бусдад таалагдахыг эрэлхийлэгч үү?

Бусдыг тааламжтай байлгахыг зорьдог нэгэн хатуу ширүүн гэр бүлд өсч, эцэг эхээ баярлуулахын тулд бүх зүйлийг хийхийг хичээдэг байсан байх магадлал хамгийн өндөр.

Энэ төрлийн хүмүүс зөрчилдөөнөөс зайлсхийж, юу мэдэрч байгаагаа хэлдэггүй. Өөрсдийн мэдрэмжийг үл тоомсорлож, нөгөө хүндээ тааруулж өөрчлөгдсөөр байдаг. Энэ нь тэднийг хүчирхийлэлд өртөхөд хүргэдэг.

Хайр дурлал, эрүүл харилцааг мэдрэхийн тулд өөрийн сэтгэл хөдлөлийг баталгаажуулж, хил хязгаарыг бий болгож, нөгөө хүнтэйгээ санал нийлэхгүй байсан ч тэр хүн нь тэднийг хайрлах болно гэдгийг мэдэх хэрэгтэй. Ямар ч нөхцөлгүйгээр хайрлагдах боломжтойг ойлгож авч, өөрийгөө тайтгаруулан чөлөөтэй байлгах нь л хамгийн чухал.

4. Та хохирогчийн дүрд тоглогч уу?

Хяналттай, хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн байх магадлал хамгийн их. Ийм төрлийн хүүхдүүдийн зарим нь бусад жирийн хүмүүсийн үл зөвшөөрөх зүйлийг ч тэвчиж сурсан байдаг бол зарим нь эцэг эхээ баярлуулахын тулд бүхнийг хийж өссөн байдаг. 

Тэд ихэвчлэн өөртөө итгэх итгэл багатай бөгөөд хамтрагчийнхаа хайр сэтгэлд найддаг. Гэхдээ ямар нэг зүйл болоход тэд шууд л өөрийгөө өрөвдөж, энэ бүхэн өөрт нь болох учиртай байсан хэмээн итгэж ихээр сэтгэлээр унадаг. Бас ямар нэг зүйлд тэд өөрсдийгөө хамгийн ихээр хохирч байна хэмээн мэдэрдэг.

Тэд бүрэн эдгэрэхийн тулд болзолгүй хайрыг мэдэрч, өөрсдийгөө хамгаалж сурах хэрэгтэй.

5. Та үргэлж хяналтыг эрэлхийлэгч үү?

Хянагч нар мөн бие болон сэтгэлзүйн хүчирхийлэлтэй гэр бүлд өссөн байх магадлалтай ч хохирогч болохын оронд тэмцдэг төрлийн хүмүүс. 

Хянагчид ихэвчлэн ууртай хүмүүс байдаг бөгөөд магадгүй хэзээ ч сул дорой байдалд орохгүй гэж өөртөө тангарагласан байж магадгүй юм. Тиймээс бусдыг хянах, өөрийнхөөрөө байлгах сонирхол их бөгөөд маргаанд хэзээ ч ялагдахгүйг хичээж зүтгэдэг.

Хайрыг мэдрэхийн тулд хянагч нар уураа хэрхэн тайлж, хайрыг хүлээж авахаа мэддэг байх ёстой. Мөн хатуу чанга байдлаа зөөллөж, бусдад зөөлөн хандсанаар итгэл хүлээн авна гэдгийг мэддэг байх нь чухал.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.