UBLife Logo
Newsfeed

“МонголианАрт” уран баримлын симпозиум Монголд анх удаа зохиогдож байна

“МонголианАрт” уран баримлын симпозиум Монголд анх удаа зохиогдож байна

Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ-аас “НордАрт” олон улсын дүрслэх урлагийн үзэсгэлэнтэй байгуулсан албан ёсны хамтын ажиллагааныхаа хүрээнд “МонголианАрт” олон улсын уран баримлын симпозиумыг наймдугаар сарын 21-нийг хүртэл Тэрэлжид байрших Гүрү Эко цогцолборт анх удаа зохион байгуулж байна. Симпозиумын үеэр туурвисан томоохон бүтээлээс бүрдсэн “Public Art-Urban Sculpture” үзэсгэлэнг наймдугаар сарын 24-өөс есдүгээр сарын 30-ны хооронд Хаан Банкны гадна талбай болон Хаан Галерейд дэлгэн үзүүлэх юм.  

Уг арга хэмжээ нь 2024 онд тохиох Монгол Улс, ХБНГУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жил, НордАрт - Монгол Улсын хамтын ажиллагааны 10 жилийн ойг угтсанаараа онцлог. 

Энэ жилийн "МонголианАрт" уран баримлын симпозиумын үзэсгэлэнд Монгол, Герман, Итали, Испани, Болгар, Эстони, Өмнөд Солонгос зэрэг долоон орны есөн уран бүтээлч оролцож байгаагаас симпозиумын үеэр зургаан уран барималч Монголын байгалийн боржин чулуу, ган, төмрөөр бүтээлүүдээ туурвиж, гурван уран бүтээлч нь бэлэн бүтээлээрээ оролцох юм. 

Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа болон Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ нь ХБНГУ-д жил бүр зохион байгуулагддаг "НордАрт–Олон Улсын Дүрслэх Урлагийн Үзэсгэлэн"-д 2015 оноос хойш Монгол Улсын дөрвөн удаагийн бие даасан павильоныг амжилттай зохион байгуулж, нийт 120 уран бүтээлчийн 350 орчим бүтээлийг олон улсын 120,000 гаруй үзэгчид дэлгэн толилуулж, зөөлөн хүчний бодлогоор Монгол Улсаа сурталчилж иржээ. 

НордАрт бол соёлын аялал жуулчлалын хүрээнд заавал очиж үзэх дэлхийн томоохон үзэсгэлэнгүүдийн эхний аравт зүй ёсоор багтдаг бөгөөд энэхүү салбар арга хэмжээг албан ёсны хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсдаа зохион байгуулснаар улсынхаа нэр хүндийг өргөж, улмаар олон улсын уран бүтээлчдийг авчрах, Зүүн Өмнөд болон Төв Азийн урлаг сонирхогчдод уран бүтээлүүдийг хүргэх, жуулчдын урсгалыг Монголдоо татах суурийг тавих, олон талт соёлын солилцоонд оруулах зэрэг ач холбогдолтой юм.

Симпозиумын санаачлагч, ерөнхий зохион байгуулагчаар Соёл урлаг, хэвлэл мэдээллийн төслийн менежмент, зөвлөгөө НҮТББ, ХБНГУ дахь Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа нар ажиллаж байгаа бол НЗДТГ, Монгол Улс дахь ХБНГУ-ын ЭСЯ, НордАрт-Күнстверк Карлсхүттэ байгууллага хамтран ажиллаж байна.  

ХБНГУ-ын ЭСЯамны элчин төлөөлөгч хатагтай Хана Бэкер.

Төслийг санаачлагч, зохион байгуулагч Монгол Улсын Соёлын Элч О.Оюунтуяа, СУХМТМЗ НҮТББ-ын ТУЗГ, Зөвлөх Б.Индраа нар.

ХБНГУ ЭСЯамны элчин төлөөлөгч хатагтай Хана Бэкер, Соёлын атташе Н.Гүен, ХБНГУ-ын уран барималч Томас Райфершайд, Болгарын уран бүтээлч Лилия Поборникова нар.

Болгарын уран бүтээлч Лилия Поборникова.

Испанийн уран бүтээлч Нандо Алварез.

Өмнөд Солонгосын уран бүтээлч Ёнгсун Жанг.

ХБНГУ-ын уран барималч Томас Райфершайд, МУУГЗ уран барималч Ж.Түвшинжаргал болон туслах уран барималчдын дундах туршлага солилцоо.

Жуулчид, уран барималч, сийлбэрчид хүрэлцэн ирж сонирхов.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.