"Нүүдэлчин монгол" дэлхийн соёлын фестиваль 8-р сарын 18-20-ны өдрүүдэд Тайж Хайрханы бэлд өргөн дэлгэр боллоо. Нутаг, нутгийн соёлын давтагдашгүй баян өвийн тээгч нар хуран цуглаж, эл гурван өдөрт айраг, цагаа далай мэт цалгиж, аман билэг рашаан мэт ундарч нүүдэлчдийн соёлын барагдашгүй баянаар гангарлаа.
Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Бадраа "Ардын урлаг" нэрт өгүүлэлдээ "Ухаан эрдэм, ур ирийн хурцаар бүтээсээр ирсэн монгол ардын урлагийн баян дэлгэр өв санг бахдан бахархавч барахын чанад хязгаараа хүрш үгүй бал бурмын амтат их далай буюу" хэмээн бахдан тэмдэглэжээ.
Өнөө жил "Нүүдэлчин монгол" фестивальд соёлын биет бус өвийн долоон ай савын 362 төрөл зүйлийн хүрээнд нүүдлийн соёл иргэншил бүхий 10 гаруй улсын төлөөлөл оролцож нийтдээ 1100 гаруй нүүдэлчид хуран чуулав.
Гэрэл зургийг: Г.Ананд