Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өсвөр насныхны амьдралыг үнэнээр өгүүлэх шилдэг 10 цуврал


Хэрэв танд HBO-ийн "Euphoria" цуврал таалагдсан бол, түүнтэй адил төстэй кино хайж байгаа бол энэ кинонууд дундаас сонголт хийгээд үзээрэй. ;) Өсвөр насныхны амьдралын тухай энэхүү киноноос мэдэрч болох юм.


1. Genera+ion

Хэдий энэ цуврал нэг бүлэг яваад зогссон ч үнэхээр үзвэл зохих бүтээл юм. Хэсэг өсвөр нансыхан найзууд болж, үдэшлэг цэнгээн, хайр дурлал, хов жив, өсвөрийнхний туулдаг замаар хамтдаа явах болно. 

2. We Are Who We Are

Хэдийгээр яг энгийн ахлах сургуулийн тухай биш ч өсвөр үеийнхний тухай сайн харуулж чадсан кинонуудын нэг. Италийн далайн эрэг дээрх жижигхэн армийн бааз дээр хамт өсөж торниж буй залуусын түүхийг сонирхохоос гадна янз бүрийн сонирхолтой дуунуудыг олж мэдэх боломжтой.

3. The Sex Lives of College Girls

"Euphoria"-гийн охид том болж, коллежд орцгоосон мэт хэмээн тайлбарласан энэхүү кино бэлгийн боловсролын тухай асуудлыг хөндсөн байна. 

4. Skins

Мэдээж энэ төрлийн кинонуудын хамгийн алдартай нь Skins юм. Euphoria шиг маш олон сэдвийг хөндөж, залууст тохиолддог асуудлуудыг гарган харуулсан билээ. Сэтгэцийн өвчин, өсвөр насны жирэмслэлт, хүчирхийлэл гээд маш олон сэдвийг хөндөж чадсан шүү.

5. Yellowjackets

Euphoria-гийн илүү эвгүй хувилбар гэж болмоор. ОХидын хөл бөмбөгийн баг онгоцтой явж байхаа осолдож, хэрхэн амьд гарах ёстой талаар суралцаж, бүгд нэгдэх шаардлагатай болно. Төгсгөлийн бүлэг хоёр долоо хоногийн өмнө цацагджээ.

 6. Gossip Girl

"Gossip Girl" цувралыг дахин шинэчлэж хийснийг та мэдсэн үү? Өнгөрсөн жил гарсан бөгөөд өсвөрийнхний хамгийн ихээр дурлан үзэх бүтээлүүдийн нэг билээ.

7. Grand Army

Хэдийгээр энэ цуврал цуцлагдсан ч Netflix-ээс заавал сонирхоод үзэх цувралуудын нэг юм. Мөн л ахлах сургуулийн тухай гарах бөгөөд ялгаварлах үзэл, дээрэлхэх, хүчирхийлэх зэрэг асуудлуудыг хөндөж, өсвөрийнхний туулдаг олон үйл явдлыг харуулжээ.

8. Sex Education

Мэдээж ахлах сургуулийн амьдрал, нөхөрлөл, хайр дурлал, гэр бүлийн асуудлыг харуулж чадсанаараа энэхүү цуврал ихээхэн алдартай болсон билээ. Хэрэв үзэж амжаагүй бол яг одоо сонирхоод үзээрэй. 

9. End of the F***ing World

Өсвөр үеийнхний тухай бүтээлүүд дундаас бараан комеди гэдгээрээ ялгарч чаддаг, этгээд энэхүү киног санал болгож байна. 

10. Euphoria

Мэдээж хэрэг "Euphoria" зүй ёсоор багтах болно. Ахлах сургуулийн амьдралын хар бараан бүхэн үнэндээ энэхүү цувралд гардаг гэдгийг үзсэн хүн бүхэн мэдэх биз ээ. 

Хамгийн их уншилттай
1
2023.11.24
Алла Пугачева: Оросууд минь, боолууд минь дээ...
2
2023.11.22
"The Mongol Khan" жүжгийн талаар олон улсын ХЭВЛЭЛҮҮД юу гэв?
3
2023.11.28
Ёкозүнагийн Зөвлөл Тэрүнофүжиг Хацү башёд барилдахыг хүслээ
холбоотой мэдээ
1
6 цагийн өмнө
2023 онд хамгийн их зарагдсан 10 МАНГА
2
4 өдрийн өмнө
“Биллийг ал”, “Чарлигийн ангел” Люси Лью 55 нас хүрлээ
3
2023.12.01
ЖеЛо: Эмэгтэй хүн нас ахих тусмаа гоё болдог
санал болгох
1
2023.12.01
ХДХВ-ын халдвар: “Залуу зорилтот бүлэг” гэж юу вэ?
2
2023.12.01
Энэ өвлийг хамтдаа өнгөрөөх дулаахан болзооны 33 санаа
3
2023.11.30
Өдөрт дор хаяж 3 удаа хайртай хүнээ үнэрлэх нь стресс намжааж, сайхан амруулдаг

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
1
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.