UBLife Logo
Newsfeed

Фото сурвалжилга: Монголын анхны боловсролын консьерж цэцэрлэг "Хайрын хүрээлэл"

Г.Сүрэн
Г.Сүрэн
Фото сурвалжилга: Монголын анхны боловсролын консьерж цэцэрлэг "Хайрын хүрээлэл"

Хүний амьдралын эхний 2000 өдөр буюу таван нас хүртэл хугацаанд тархины хөгжлийн 90 хувь нь бүрэлдэн тогтсон байдаг талаар та мэдэх үү? Хүүхдээ таван нас хүртэл нь хэрхэн дэмжиж, хайрлан хөгжүүлэх нь ирээдүйд ямар чадвартай, ямар хүн болоход онцгой нөлөөлдөг талаар эрдэмтэн судлаачид баталсаар байна.

Тиймээс ч хүүхэд бүрийн сэтгэл мэдрэмж, оюун ухаан, бие махбодыг нэгэн цогцоор хөгжүүлэхээр "Хөх хүрээ" тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгийн эрдэмтэн судлаачид олон жилийн  судалгаандаа үндэслэн монгол хүүхдийг хайрын онол дээр тулгуурлан өсгөн хүмүүжүүлэх сургуулийн өмнөх боловсролын цогц хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд хөтөлбөрийг хэрэгжүүлэх Монголын анхны гэр бүлийн гишүүнчлэлтэй "Хайрын хүрээлэл” боловсролын консьерж үйлчилгээ бүхий цэцэрлэг үүд хаалгаа нээж, элсэлтээ авч эхлээд байна. 

Их хотод өөрсдийн гэсэн чанартай боловсролыг бусад цэцэрлэгүүдэд жишиг болохуйц хэмжээнд хэрэгжүүлэн, үлгэр дуурайл үзүүлж буй "Хайрын хүрээлэл" цэцэрлэгийн нэг өдөртэй танилцсан фото сурвалжлагыг хүргэе.

Хүүхэд цэцэрлэгтээ хайраар дүүрэн эелдэг найрсаг багш нартайгаа хамт яг л гэртээ байгаа мэт сэтгэл зүйн хамгаалагдсан орчинд амарч, сурч хөгжин, өөрийгөө болон хорвоо ертөнцийг танин мэдэх аяллаа эхлүүлнэ.

Цэцэрлэгийн дотоод тохижилт тав тухтай гэж жигтэйхэн. Анги танхим дахь эд зүйл бүр хүүхдэд ээлтэй, танин мэдэх сонирхлыг нь төрүүлэхүйц үнэхээр гайхам сайхан. Нийтлэг цэцэрлэгт байдаг эрээн мяраан зүйлс байхгүй, эмх цэгцтэй, хүүхдийн сэтгэл зүйд хүнд дарамт учруулах эд хэрэгсэлгүй нь цэцэрлэгийн ялгарлыг харуулах мэт. Тэд орчныг чимээгүй багш буюу "silent teacher" байх ёстой хэмээн үзэж байна.

Хичээл сургалтанд шаардлагатай  сургалтын хэрэглэгдэхүүн болон тоглоомыг ил задгай өрж тавьдаггүй тоглоомын удирдлагын дагуу хэрэглэдэг нь цэцэрлэгт хийж буй шинэчлэлийн нэг томоохон ач холбогдол бүхий хэсэг нь байлаа.

Цэцэрлэгийн багш нар дүрсгүйтсэн хүүхдийг загнах, тушаах бус хайрын сэтгэлээр хандаж, цаад учир шалтгааныг нь асуун өөрийгөө илэрхийлэхэд нь туслан, хүүхэд бүрийн өвөрмөц төрх байдалд тохируулан хандаж буй нь үнэхээр дулаахан таатай уур амьсгалыг бүрдүүлж байлаа. 

Хүүхэд бүхний сэтгэл зүрхийг хайраар хөглөж уяраах чадалтай багш нар л энэ эрин үед нэн шаардлагатай шинэ үеийн багш болох юм байна гэсэн сэтгэгдэл төрж байсныг нуух юун. Шинэ үеийн цэцэрлэгийн хөтөлбөрийг шинэ үеийн багш нар хэрэгжүүлэх ёстойг яруу тод харуулж байсан нь үнэхээр таатай.  

"Хүүхдийн өдөрт хоол хүнсээрээ авч буй шим тэжээл маш чухал. Манай цэцэрлэг өдрийн таван удаагийн хоол, уух зүйлээр хүүхдийн өдөрт авах шим тэжээлийн 90-100 хувийг хангадаг. Шим тэжээл, хоол технологийн профессор  Ц.Одбаяраар ахлуулсан багийнхны боловсруулсан олон төрлийн баялаг буфет меню бүхий хоолноос хүүхэд өөрийн сонголтоор идсэнээр өөрийнхөө дуртай дургүй хоолыг таних, өөрийгөө илэрхийлэх, шийдвэр гаргах чадвартай болдог" хэмээн тус цэцэрлэгийн үүсгэн байгуулагч Н.Солонгоцацралт онцолсон юм.

Монгол хүүхдүүд өдөр тутмын хоол хүнсэндээ мах гурилыг түлхүү авч өөр бусад жимс ногоо, амин дэм, эрдэс бодисыг орхигдуулдаг тул тус цэцэрлэгийн хоол технологийн багийнхан намрын улиралд хүүхдийн биеийн эсэргүүцлийг сайжруулах амин дэмээр баялаг цэсийг гаргасан байна. Амттай харагдаж байгаа биз?

Цэцэрлэгийн багш нар яг л эмээ өвөө, ээж аав, эгч ах шиг дотно сэтгэгдлийг хүүхдэд төрүүлнэ. Мэргэжлийн багш, туслах багш, тогооч, цэвэрлэгч гээд цэцэрлэгийн орчинд ажиллах мэргэжилтэн бүрийг хүүхдийг хайрлах хайрын сэтгэлээр нь сонгон шалгаруулж авдаг болохоор ч тэр биз.

"Хайрын хүрээлэл" цэцэрлэг нь өндөр ёс зүй, гүн ухаан болоод шинжлэх ухааны мэдлэг, гоо зүйн өндөр түвшний мэдрэмжийг бий болгож өгдөг ГЭРИЙН БОЛОВСРОЛЫН СОНГОДОГ технологийг орчин үеийн амьдралын хэв маяг, хүүхдүүдийн тусган хүлээж авах чадвар зэрэгт тулгуурлан, тогтвортой хөгжлийн боловсролын хүрээлэнгийн боловсрол, хүний хөгжлийн судалгааны үндсэн дээр тулгуурлан боловсруулсан "Golden Triple” хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Бага наснаас нь хүүхдийн зургаан мэдрэхүйд эерэг нөлөө үзүүлэх энэхүү цогц хөтөлбөрийг монгол хүүхдийн сэтгэхүй, бие махбод, оюунд тохиромжтой байдлаар хэрэгжүүлж буйгаараа онцлогтой. Тэд хүүхэд бүрийг хайраар тэврэн хөгжүүлэх үүднээс "Зүгээр л хайраар" хэмээх уриатай болжээ.

Олон улсын жишгийн дагуу 0-5 насны хүүхдийн хөгжлийг хамгийн чадварлаг, туршлагатай багш зөвлөхүүд удирдан явуулахад тус цэцэрлэг ихэд анхаарч байгаа нь үлгэр жишээ болжээ. Дуу хөгжмийн хичээлийг нэрт хөгжмийн зохиолч, МУГЗ Б.Бямбабаяр зөвлөн удирдаж хүүхдийн авьяас чадварыг нээн илрүүлэх, хөгжүүлэх, урлагийн гоо зүйтэй, мэдрэмжтэй нэгэн болон төлөвшихөд тусалж байна.

Мөн чийрэгжүүлэлтийн багшаар Гирийн спортын дэлхийн аварга С.Туяацэцэг, бие махбод болоод сэтгэл зүйн эрүүл мэндийг хөгжүүлэх иогийн хичээлийг олон улсад багшлах эрхтэй иог, бясалгалын багш Б.Зулсайхан нар удирдан явуулж, нүүр амны их эмч Энхжин хүүхдүүдийн амны хөндийн эрүүл мэндэд тогтмол анхаарч байгаа гээд л хайр шингээгүй хөтөлбөр сургалт байхгүй санагдсан шүү.

Цэцэрлэгийн дотоод тохижилт бүр нь хүүхдэд ээлтэй, гоо зүйн болон тав тухтай мэдрэмж өгөх дулаахан өнгө загвартай байгаа нь хүүхдүүд гэртээ байгаа мэт өөрийнхөөрөө, тайван амгалан сэтгэл зүйгээр суралцан, өөрийгөө илэрхийлэх нөхцөлийг бүрдүүлсэн байгаа биз?

Орчин үеийн хүүхэд тайван амгалан аз жаргалтайгаар сурч, хөгжиж, өсөж дэвшихэд зориулсан бүх зүйлийг нэгэн зэрэг цогцлоож чаджээ.

Монголын анхны боловсролын консьерж үйлчилгээ үзүүлэх гишүүнчлэлтэй "Хайрын хүрээлэл" цэцэрлэгийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД-ээс аваарай. Зүгээр л хайраар!     

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
3
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.