Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгохын тулд нүүр тулах ёстой 5 зүйл


Хамгийн ихээр авахыг хүсэж буй зүйл чинь юу вэ? Хайртай хамтлагийн чинь пянз, скүүтер, харцыг чинь булаасан гутал эсвэл шинэ ном уу? Аль нь ч байсан гэсэн та түүнийгээ авч чадна. Гол нь доорх аргуудыг л туршаад үзэхэд болно.


Хамгийн чухал зарлагуудаасаа эхлээд жагсааж бич

Жишээ нь хоол, түлш, байрны мөнгө, утасны мөнгө гэх мэтээр хамгийн их ач холбогдолтой, зайлшгүй гарах зарлагаас эхлээд сар болгон яаж ийгээд зарцуулчихсан байдаг чухал хэрэгцээгүй зүйл хүртлээ бичнэ. Хамгийн доор бичигдсэн зүйлээс эхлээд зарлагаа хянаж, мөнгөө илүү ухаалаг зарцуулж эхлээрэй.


Бусад хүний ятгалгад автахгүй байх

Найзууд, гэр бүлийнхэн болон хосоо дагаад гадуур хооллож, шинэ зүйл худалдан авч, янз бүрийн гэнэтийн шийдвэр гарган мөнгө зарцуулах тохиолдол бидэнд маш их шүү дээ. Хааяа ч бас сайхан л даа. Гэхдээ өөрийн санхүүгийн байдлаа бодитоор дүгнэж, хяналт тавих ёстойгоо бүү мартаарай.


Өөртөө худал хэлэхгүйг хичээх

“Удахгүй буцаагаад л олчихно доо” гэх бодлоос ихэнх үр ашиггүй зарлага эхэлдэг. Тиймээс ямар нэгэн зүйлд мөнгөө ашиглах гэж байгаа бол үнэхээр тэр мөнгийг дараа нь хэдий хугацаанд олж болох вэ гэдгээ бодитоор бодоод үзээрэй.


“Эцсийн хугацаа”-г хуанли дээрээ тэмдэглэх

Яг хүсэж буй зүйлээ авсан байх хугацаагаа төлөвлөж, хуанли дээрээ томоос томоор, тод балаар бичиж тэмдэглээрэй. Авах хүртлээ хэдэн өдөр байгааг тооцоолж, яаж зохицуулбал хангалттай мөнгөтэй байж чадахаа төлөвлө. Бодитой хугацаа гаргаж тавьсан үед зорилгоосоо ухрах нь бараг л боломжгүй. Харин ч ойртох тусам нь улам хичээмээр санагдана.

Мөрөөдөж буй зүйлээ өөрийн болгосноор төсөөл

Хамгийн үр дүнтэй арга магадгүй энэ байх. Тэр зүйлээ гартаа атгаад, хүргэлтээр ирэхэд нь хайрцгийг нь задалж байна гээд төсөөл. Хүсэл тэмүүлэл багахан хор шар чинь хөдлөхгүй гэж үү? Та тэр зүйлээ өөрийн болгож чадна. Гол нь зорилгодоо үнэнч байж, мөнгөө ухаалгаар зарцуулахад л болно шүү.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
3 өдрийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.