UBLife Logo
Newsfeed

Хайр ба аз жаргалын тухай өөрөөсөө болон хайртаасаа асуух 30 асуулт

Г.Сүрэн
Г.Сүрэн
Хайр ба аз жаргалын тухай өөрөөсөө болон хайртаасаа асуух 30 асуулт

Эртний Грекийн гүн ухаанч Пифагор гүн ухааныг "цэц мэргэнд дурлахуй" хэмээсэн нь бий. Хүний мөн чанар, амьдралын утга учрын талаар эргэцүүлэн тунгааж, өөртэйгөө болон хайртай хүнтэйгээ дараах асуултуудын дагуу гүн ухаанч мэтгэлцээн өрнүүлэн хариултыг эрэлхийлээрэй. 

Мэдээж гүн ухааны асуултуудад таарч тохирох "төгс" хариулт үгүй бөгөөд гүн гүнзгий эргэцүүлэн бодож, аль болох дэлгэрэнгүй хариулт өгөн, ухаалаг мэтгэлцээн өрнүүлэх зуураа өөрийгөө болон хайртай хүнээ танин мэдэх нь гол зорилго болохыг санаарай. 

Гүн гүнзгий, ухаалгаар ярилцах "Сократик яриа" хэрхэн өрнүүлэх вэ?

#1 Сайхан амьдралын утга учир юунд оршдог вэ? 

#2 Бусдын хүндлэлийг хүлээх нь чухал уу, бусдад таалагдах нь чухал уу? 

#3 Хүн төрөлхтний аз жаргал технологи хөгжих тусам нэмэгдэж байна уу, эсвэл багасаж байна уу? 

#4 Хүн өөрийгөө илүү сайн сайхан болгох үүрэгтэй юү? Ингэснээр илүү аз жаргалтай болох уу? 

#5 Том эготой байх нь сөрөг чанар уу, эсвэл давуу тал уу? 

#6 Амьдралын хамгийн чухал зорилго бол аз жаргалыг олох мөн үү? 

#7 Амьдрах зорилго, утга учир хүнд байх хэрэгтэй юү? 

#8 Аз жаргал гэж чухам юу юм бэ? 

#9 Хайрлах амархан уу, хайрлагдах амархан уу? 

#10 Хэн нэгэнтэй гэрлэн насан туршдаа хамт байхаар хэмжээнд хайртайгаа хэрхэн мэдэх вэ? 

#11 Сайхан сэтгэлийн тус, үйлдэлд шалтгаан хэрэгтэй юү? Шалтгаан байдаг уу? 

#12 Хайр хүсэл шунал хоёр ямар ялгаатай вэ? 

#13 Чөтгөр хүний дотор байдаг бол яагаад гарч ирдэг вэ?

#14 Өнөө цагийн хүмүүс өнгөрсөн цагийн хүмүүсээс юугаараа ялгаатай вэ? 

#15 Жинхэнэ нөхөрлөл гэж юу вэ? Ямар байдаг вэ? 

#16 Амьдралдаа ямар ч зорилгогүй боловч аз жаргалтай байх боломжтой юу? 

#17 Ухаалаг технологи, аппликейшнүүд хүний мэдрэмж, сэтгэл хөдлөлийг үгүй хийсэн үү? 

#18 Хэрвээ хүн бүрийн бодол бусдад ил тод сонсогддог байсан бол дэлхий ертөнц илүү аз жаргалтай болох уу, эсвэл эсрэгээрээ юү? 

#19 Төгс амьдрал гэж байдаг уу? Байх боломжтой юу? Төгс амьдрал гэж таны хувьд ямар шаардлагуудыг хангасан байх ёстой вэ? 

#20 Хэрвээ төгс зүйл гэж байдаггүй юм бол хүмүүс яагаад нэгнийгээ төгс байхыг шаарддаг юм бэ?

#21 Цаг хугацааг үр дүнтэй ашиглаж чадвал бидний амьдрал илүү утга учиртай, аз жаргалтай болох уу? 

#22 Амьдрал хайргүйгээр утга учиртай байх боломжтой юу?

#23 Банкан дахь мөнгөн хадгаламжийн тоо хүнийг аз жаргалтай болгож чадах уу? 

#24 Амьдралыг бүрэн дүүрэн өнгөрөөж, "амьдарсан шиг амьдарна" гэж чухам юу юм бэ?

#25 Хайр үнэхээр хүнийг аз жаргалтай болгодог уу?

#26 Ямар нэгэн зүйлд хэт автаж, улайрах нь сайн чанар уу, муу чанар уу? 

#27Маш ухаалаг хүмүүс дундаж хүмүүсээс илүү аз жаргалтай байдаг уу, эсвэл аз жаргалгүй байдаг уу? 

#28 Аз жаргалтай, аядуу тайван ухаан санааг цогцлоох арга зам бий юү?

#29 Бусдын төлөө амьдрах нь амьдралыг утга учиртай болгодог уу? Эсвэл хоосон золиос төдий юү?

#30 Мэдлэг ухаан, ойлгох мэдрэмж нь хүнийг аз жаргалтай, сэтгэл хангалуун болгодог уу?

Эх сурвалж: Science of People

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.