Зураг зурахын тулд заавал авьяаслаг зураач байх шаардлагатай гэж үү? Тэгвэл Харвардын Их сургуулийн зүрх судасны эмч, судлаач Херберт Бенсоноор ахлуулсан баг хүн бодлоо цаасан дээр зургаар буулган, бүр ямар ч утга учиргүй зүйл сараачих нь ч сэтгэл зүйд гайхалтай эерэг нөлөөтэй болохыг тогтоожээ.
Стресс бухимдалтай, төөрөлдсөн, гуниглан шаналсан зэрэг сөрөг сэтгэл хөдлөл мэдрэх үедээ цагаан цаас гарган тухайлсан дүр зураг төсөөлөлгүй зурж эхлээрэй.
Тодорхой давтамжтай дүрс зуран гараа хөдөлгөх нь яг л бясалгал мэт сөрөг бодлыг намжааж, сэтгэлд түүртэж байсан элдэв бодлыг цэгцлэхийг Херберт Бенсон зөвлөж байна. Ийн зурах нь эвлүүлдэг тоглоом эвлүүлэх, коллаж хийх, зураг будах зэрэг бүтээлч үйлтэй адилхан хүнийг тайвшруулах үр нөлөөтэй аж.
Зураг зурахад алдаа гэж байхгүй тул стресс бухимдалтай үедээ хүссэнээрээ чөлөөтэй зурж эхлээрэй. Та тайвшрах болно.
Эх сурвалж: Happy Broadcast