ОУОХ-ноос дэлхий дахиныг түгшээж байгаа дайн дажны улмаас олимпын наадмаа хойшлуулж, цуцлахгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ.
ОУОХ-ны Ерөнхийлөгч Томас Бах “Одоо дэлхийд маш хүнд улс төр, геополитикийн нөхцөл байдал үүсээд байна. Гэхдээ дайнтай гэдэг шалтгаанаар олимпын наадмыг цуцлах нь зөв алхам биш. Хүн төрөлхтний түүхэнд маш олон дайн, тулаан болж байсан ч тамирчид үргэлж олимпдоо оролцдог байсан. Энэ нь олимпын зарчимтай нийцэж байгаа юм. НҮБ-ын мэдээлснээр одоо дэлхийд 28 дайн явагдаж байна. Гэвч бид наадмаа зохион байгуулсаар байх болно” гэж мэдэгдсэн байна.