UBLife Logo
Дэлхий

Цаг агаарын дулаарлаар Японы хар галуутай загасчлал мөхөхөд хүрлээ

М.Сугар-Эрдэнэ
М.Сугар-Эрдэнэ
Цаг агаарын дулаарлаар Японы хар галуутай загасчлал мөхөхөд хүрлээ

Японы Эзэн хааны ордонд мянга гаруй жил үйлчилж байгаа уламжлалт загасчлалын нэгэн ховор төрөл устаж алга болоход дөхжээ. 

Сургуультай тураг гогой буюу хар галуу ашиглан загас барих нь Наран орны нэгэн бэлгэ тэмдэгт тооцогддог. Харамсалтай нь цаг агаарын дулаарлын улмаас ойрын үед алга болж магадгүй болоод байгаа юм. Фото: REUTERS/Kim Kyung-Hoon

Японы загасчид эрт дээр үеэс хар галууг сургадаг байжээ. 

Аю (鮎) хэмээх жижигхэн загас барихад тураг гогой тун хэрэгтэй. 

Энэ төрлийн загасчлалыг Японд урлаг хэмээн үздэг.

Загасчин галуугаа олсоор удирдана. 

Энэ аргыг Укай хэмээн нэрлэдэг.

Хар галуугаа дэгдээхий байхаас нь шилж сонгон, сургана. 

Нар шингэсний дараа загасчлал эхэлдэг.

Галуугаа олсоор уяж бэлтгэнэ.

Бамбар асаан, унтаж байгаа загасыг сэргээнэ.

Аю загас нуувчнаасаа гарч ирэхэд нь хар галуун сүрэг угтана.

Галууны хоолойг боосон олс том загас залгихад нь саад болдог. 

Гэхдээ жижиг загасыг галуу идэж чадна.

Шувуугаа гэмтээхгүйн тулд олсны чанга сулыг байнга шалгадаг.

Ингэж барьсан загас маш тансаг зоог гэж тооцогддог тул Эзэн хааны Ордонд илгээдэг байжээ.

Удам залгасан загасчдын гэр бүл л энэ төрлөөр загас барьдаг.

Одоогийн байдлаар Японд тавин загасчин л хар галуу сургаж, загасчилж байгаа.

Гэвч загасчлал явагддаг гол газар болох Нагара гол цаг агаарын дулаарлаар ихээхэн өөрчлөгдөөд байгаа юм.

Олон жуулчин ирж сонирхдог байсан хар галуутай загасчлал алга болох эрсдэлтэй нүүр тулжээ.

Цаг агаарын өөрчлөлтөөр үер их болж, голын усанд элс, шавар хуримтлагдсанаар аю загас өвс, ургамалд хүрч чадалгүй, өөр тийш нүүдэг болжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.