UBLife Logo
Newsfeed

"Баавгай болохсон" кино Францын 100 гаруй кино театрт нээлтээ хийж байна

Г.Сүрэн
Г.Сүрэн
"Баавгай болохсон" кино Францын 100 гаруй кино театрт нээлтээ хийж байна

Найруулагч П.Золжаргалын анхны бүрэн хэмжээний уран сайхны кино “If Only I Could Hibernate” буюу "Баавгай болохсон" бүтээл өнөөдрөөс эхлэн Франц улсын 100 гаруй кино театрт нээлтээ хийж байна. 

Уг бүтээл нь өнгөрсөн оноос эхлэн АНУ, Австрали,Чех, Египет, Өмнөд Солонгос, Норвеги зэрэг олон улсын үзэгчдэд хүрч эхэлсэн бөгөөд энэ сарын 11-ний өдрөөс эхлэн Швейцар улсын кино театруудад гарч эхлээд буй. 

"Баавгай болохсон" нь өнгөрсөн оны Каннын кино наадмын “Un Certain Regard” хэсэгт анхны нээлтээ хийн, "Un Certain Regard" төрөлд шалгарсан билээ. 

"Баавгай болохсон" кино нэгдүгээр сарын 12-нээс эхлэн Монголын кино театруудаар эх орныхоо үзэгчдэд хүрч эхлэх юм.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
1
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.