Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Өнөөдрийн зурвас: Арван жилийн дараа уулзъя!

Хөгширсөн байвал яршиг шүү.


Энэ өдөр, энэ цагт, энэ хуучин гүүрэн дээр тэврэлдэн уулзав. Нүдний минь өмнө инээмсэглэн зогсох чиний энхрий уруул шүднээ цасан ширхгүүд хайлан бууна. Үлдсэн бусад нь лавсаад, лавсаад, хос гутал, шуумгууд далайд живж байна, хамаа ч алга. Түгжирсэн машинууд цонхоо буулгажээ, нүдтэй бүхэн биднийг ширтэж байна. Нүд сормуус, хамар уруул гээд цасанд оногдох хаа сайгүй чинь үнсье. Би чамтай арван жилийн дараах яг энэ өдөр, яг энэ цагтаа, яг энэ гүүрэн дээр тэврэлдэн уулзмаар байна. Юу ч болсон, юу ч хийж байсан хаяад болзоондоо чи ирээрэй, би амалж байна, заавал ирнэ. 

Арван жилийн дараах чи ямар харагдах бол. Энэ ноосон малгайгаа гээчихсэн л байх вий. Хөөрхөн инээмсэглэлийг чинь 100 жилийн дараа ч харахад би лав бэлэн. Хөгширсөн байвал яршиг шүү. Гэсэн ч “хөгшин” чамдаа аз жаргал хүсье. 

Энэ гүүр, цас, инээдтэй хүмүүс энэ л янзаараа байх болов уу? Шинэ,  давхар гүүрээр хайр дурлалыг хяламхийх завгүй урсацгааж байх юм болов уу. Он цаг арван жилээр урсана гэж юуг хэлдэг юм бол. Чи ямар харагдах бол? Ингэхэд нээрэн чиний дэргэд хэн байх бол. Би чамтай байх болов уу? Аль эсвэл чи намайг мартаж амжсан байх цаг хугацаа юм болов уу? Чи надаас явах байлаа ч, өөр нэгэнд хайртай боллоо ч энэ болзоогоо л битгий мартаарай. Өөр хот, улсад байсан ч ирээрэй, гуйж байна. Надаас холдож, надгүйгээр амьдарч, намайг мартаж, арван жил өнгөрсөн ч аз жаргалтайгаар инээмсэглэдэг хэвээрээ л байгаарай. 

Арван жилийн дараа, алсран холдсоныхоо хойно, харин чамайг ганц ч мартаагүй, хайртай хэвээрээ амьдарч байвал минь уучлаарай. Арван жилийн өмнөх энэ жаргалтай мөчөөс хойших бүх амьдралаа чамдаа дуулгахаар яараад байна. Ганцхан энд л гацмаар байтал хуудас эргэчихсэн, зузаан номын ганцхан тэр хуудаст шингээд үлдчихсэнийг минь ойлгох болов уу? 

Чамайг ирэхэд би явчихсан байх, намайг очиход чи ирэхгүй байх болзоо биш байгаасай. Цаггүй, болзоогүй амьдраад удсан, хямгагүй сурчихсан амраг бүү болоорой. Гэрлэлтийн дэвтэр дээр бидний нэрс дурайж, нэг гэрээс өглөө бүр гардаг байлаа ч яг эндээ уулзахаар яаран ирэх болно. 

Арван жилийн дараа эндээ уулзах, уулзах хүртлээ маш их санасан байх, гэхдээ энэ бүхнээ чиний төлөө ихэд нууцалж чадах хүн чинь би байна. Одоо ийм ойрхон байгаадаа, одоо энэ гүүрэн дээр чамайг тэврэн зогсож байгаадаа, үнсэж хайртайгаа хэлж байгаа дээрээ би чамд хэлье, яг одоо ч гэсэн би чамайг, арван жилийн дараах болзоогоо санаад эхэлчихлээ.     

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.03.18
Өнөөдрийн зурвас: Шинель
2
2023.07.04
Өнөөдрийн зурвас: Ээжид нь чамд өгөх юу ч байхгүй
3
2023.05.26
Өнөөдрийн зурвас: 18 ба 50
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
5
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.