UBLife Logo
Newsfeed

Зохиолынхоо 5 хувийг ChatGPT-ээр бичүүлсэн Японы зохиолч Акутагавагийн шагнал хүртжээ

Г.Сүрэн
Г.Сүрэн
Зохиолынхоо 5 хувийг ChatGPT-ээр бичүүлсэн Японы зохиолч Акутагавагийн шагнал хүртжээ

Японы зохиолч Рие Кудан “Tokyo-to Dojo-to" шинжлэх ухааны уран зөгнөлт романаараа Акутагавагийн нэрэмжит шагнал хүртлээ. 33 настай залуу зохиолч бүтээлийнхээ 95 хувийг өөрөө бичиж, үлдсэн 5 хувийг нь өөрийн өгсөн өгөгдлийн дагуу ChatGPT-ээр бичүүлснээ нээлттэй зарласан нь олны гайхширлыг төрүүлж байна. 

Акутагавагийн нэрэмжит шагналыг Япон хэл дээрх утга зохиолын шилдэг бүтээлд хагас жилд нэг удаа олгодог уламжлалтай. Тэгвэл Рие Кудан хиймэл оюун ухаанаар бичүүлсэн зохиолоороо шагнал хүртсэн анхны зохиолч болж байна. 

Уран зохиолын салбар доройтож, удахгүй хүн төрөлхтний бүтээлч байдал хиймэл оюунаар солигдох вий хэмээн олон уран бүтээлчид залуу зохиолчийг шүүмжилж буй.

Эх сурвалж: The Economic Times 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.