UBLife Logo
Спорт

Тайландын луйварчид Шави Алонсогийн нэрээр инстаграм нээж, хандив цуглуулжээ

Тайландын луйварчид Шави Алонсогийн нэрээр инстаграм нээж, хандив цуглуулжээ

Дэлхийн хөлбөмбөгийн хамгийн агуу дасгалжуулагчдийн тэргүүн эгнээнд гарцаагүй нэрлэгддэг Юрген Клопп энэ улирлын төгсгөлд "Ливерпүүл"-ийг орхихоор шийдсэн билээ.

Эл мэдэгдлээс хойш "Ливерпүүл"-д Клоппыг хэн орлох вэ гэдэг асуулт олны анхаарлын төвд орж, ярианы гол сэдэв болоод байна. Олон таамаг байгаагаас Бундес лигийг тэргүүлж буй "Байер Леверкузен"-ий дасгалжуулагч Шави Алонсо магадлал хамгийн өндөр гэгдэж буй.

Харин Тайландын цагдаа нар саяхан Шави Алонсогийн нэрийг ашиглаж буй онлайн луйварчдаас болгоомжлохыг анхаарууллаа.Эдгээр луйварчид Алонсогийн нэрээр хуурамч инстаграм хаяг нээж, Ливерпүүл рүү нисэх гэтэл онгоцны тийз авах мөнгө хүрдэггүй ээ, надад тусалж 300 бат (7.85 евро) хандивлаач гэх утгатай чатыг хүмүүс рүү илгээжээ.Тайланд хэл дээрх эл зурваст "Би Шави Алонсо байна. Би ирэх улиралд "Ливерпүүл"-ийг удирдахаар боллоо. Гэхдээ надад Ливерпүүл рүү нисэх мөнгө дутагдаж байгаа юм аа. Таныг надад тусалж, 300 бат хандивлаасай хэмээн хүсэж байна" гэжээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
1
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.