UBLife Logo
Спорт

Өглөөний луунууд багштайгаа салах ёс хийлээ

Өглөөний луунууд багштайгаа салах ёс хийлээ

Монголын Өглөөний хөх, улаан луу нарыг мэргэжлийн сүмод хүлээн авч, ёкозүна, сэкивакэ болгосон хүндтэй эрхэм Такасаго ояката буюу цагтаа озэки Асашио нэртэй барилдаж явсан Нагаока сангийн дурсгалын арга хэмжээ өнөөдөр Токио хотын нэгэн зочид буудалд боллоо. 

Ояката 2021 оны зургаадугаар сард 65 настайдаа тэтгэвэрт гарч, өнгөрсөн жилийн 11 дүгээр сард хорт хавдраар насан эцэслэсэн юм. 

Ёслолд холбооны тэргүүн Хаккакү, Шибатаяма ояката болон мэргэжлийн сүмо бөхийн 68 дах ёкозүна Асашёорюү, одоогийн Такасаго ояката буюу Асасэкирюү тэргүүтэй 350 хүн оролцлоо. 

Энэ үеэр Асашёорюү сэтгүүлчдэд “Багш маань өөрийнхөө озэки цолыг давж гарах шавьтай болох хүсэлтэй гэж ярьдаг байсан. Багшийнхаа мөрөөдлийг биелүүлж чадсандаа баяртай байдаг. Уулзах сан гэж их боддог байсан ч чадаагүй. Сайхан ярилцаад, гар бариад салах сан гэж боддог байлаа” гэж ярьжээ. 

Харин Асанояма “Сүмод орсноосоо хойш Такасаго багшийн удирдлага дор барилдсан. Өнгөрсөн Кюүшюү башёд түүнийг нас барсныг сонсоод итгээгүй. Тэнгэрийн орноос намайг озэки цолоо эргүүлэн авахыг харж байгаарай, багш аа” гэж сэтгэгдлээ хуваалцсан байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
1
0
1

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.