UBLife Logo
Дэлхий

Өмнөд Солонгос шинэ төрсөн хүүхдэд сар бүр 750 долларын тэтгэмж өгөхөөр боллоо

Ub.life
Ub.life
Өмнөд Солонгос шинэ төрсөн хүүхдэд сар бүр 750 долларын тэтгэмж өгөхөөр боллоо

Өмнөд Солонгос "төрөлтийг дэмжих" шинэ хөтөлбөртөө зориулж 1.35 тэрбум долларыг төсөвлөжээ. 

Хөтөлбөрийн хүрээнд гэр бүл төлөвлөлт, төрөлтийг дэмжсэн төрөл бүрийн дэмжлэг, санхүүгийн урамшуулал олгох юм байна. Тухайлбал, засгийн газраас шинээр хүүхэдтэй болсон гэр бүлүүдэд олгох тэтгэмжийг нэмэгдүүлжээ. Өмнө нь шинээр хүүхэдтэй болсон гэр бүлүүдэд хүүхэд нь нэг нас хүртэл сар бүр 520 долларын тэтгэмж олгодог байсан бол 2024 оноос эхлэн эхний нэг жилийн тэтгэмжийг сард 750 доллар, хоёр дахь жилийн тэтгэмжийг сард 375 доллар болгоод байна. 

Түүнчлэн Сөүл хотын захиргаанаас хүүхэд асрах өглөөний төвийн үйлчилгээг нэвтрүүлэхээр төлөвлөж байгаа гэнэ. Ингэснээр эцэг эхчүүд хичээлийн цаг эхлэхээс өмнө хүүхдээ харуулах боломж бүрдэх юм байна. Хүүхэд асрах төвөөс сургууль руу явах автобусаар давхар хангах тул эцэг эхчүүд хүүхэд авч, сургууль руу нь хүргэж өгөх шаардлагагүй гэжээ. 

Мөн шинэ туршилтын хөтөлбөрийн хүрээнд 2024 оны эхний хагаст 100 өрх гэрийн ажилд туслах гадаад ажилтныг авахаар болжээ.

Үүнээс гадна эмэгтэйчүүдэд өндгөн эсээ хөлдөөх, олон нийтийн эзэмшлийн талбайг хуримын зориулалтаар түрээслэх, хүүхэд асрах бодлогыг хэрэгжүүлдэг компаниудад урамшуулал олгох зэрэг санхүүгийн болон санхүүгийн бус дэмжлэг багтаж байгаа аж. 

Өмнөд Солонгос 51 сая хүн амтай бөгөөд 20 орчим хувь нь нийслэл Сөүл хотод аж төрдөг. Гэвч сүүлийн жилүүдэд Сөүлийн төрөлт буураад байгаа юм. Тухайлбал, 2022 онд төрөлт Сөүл хотын хэмжээнд 0.59 хувиар, улсын хэмжээнд 0.78 хувиар буурчээ. 

Залуучуудын хувьд орон сууцны үнэ өсөж, амьжиргааны өртөг тогтмол нэмэгдэж байгаагаас үүдэн гэрлэлт, хүүхэд төлөвлөлтийг хойшлуулж байна гэж Business Insider мэдээлжээ.

Эх сурвалж: Business Insider

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
1
0
0
0
0
0
1
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.