UBLife Logo
Newsfeed

Ким Хён Жун: Монголд өнгөрүүлсэн дөрвөн өдөр зүүд шиг л байлаа

Ким Хён Жун: Монголд өнгөрүүлсэн дөрвөн өдөр зүүд шиг л байлаа

Ким Хён Жун, Блү, МС Снайпер нарын Монголд хийсэн тоглолт бол онцлох томоохон үйл явдлуудын нэг байсан билээ. 1986 оны 6-р сарын 6-нд Өмнөд Солонгосын Сөүл хотод төрсөн дуучин, жүжигчин, ая зохиогч Ким Хён Жун өөрийн сошиал хаягуудаараа энэ хэд хоногийн турш Монгол улсыг маш их сурталчилж өгсөн гэхэд болох юм.

Өнөөдөр оруулсан пост дээрээ тэрээр "Монголд өнгөрүүлсэн гурван шөнө, дөрвөн өдрийн зүүд шиг цаг мөчүүд өнөөдөр дуусаж байна. Хүйтэн байсан ч би хүмүүсийн сэтгэлээр дулаацсан. Дахин Монголд ирэх сэн гэж үнэхээр их хүсэж байна. Монголд байх хугацааг минь дурсамжаар дүүргэж өгсөн фэнүүд болон найз нөхдөдөө баярлалаа" хэмээн бичжээ.

Монголд байх хугацаандаа тэр банхар нохойтой уулзахыг хүсэж байсан хүслээ биелүүлсэн бөгөөд Талбайгаар зочлон өхөөрдөм зургууд авхуулсан нь хүмүүсийн хайрыг татаж байна.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.