ОХУ-ын Буддын шашинтнуудын тэргүүн Хамба лам Дамба Аюшеев этгээд сонин үг хэлээрээ алдаршсан хүн.
Тэрээр саяхан олон нийтийн сүлжээнд нэгэн сонирхолтой пост оруулжээ. Буриад зон олны эх нутгаа тодорхойлдог Тоонот нутаг гэдэг үгийг хэрэглэж болохгүй гэж тэр хэлсэн юм.
Хамба лам гэрийн зураг оруулж байгаад тайлбараа хийжээ.

“Сүүлийн үед зарим буриадууд эх орноо Тоонот нутаг гэж нэрлэх боллоо. Энэ зургийг хар. Гэрийн тооныг 3 дугаараар тэмдэглэсэн байгаа биз. Энэ нүхээр гэрээс агаар, утаа гарч, дээш оддог юм. Тэгэхээр Тоонот нутаг гэхээр хэчнээн сайхан сонсогдож байж болох ч яг л энэ агаар, утаа шиг хөнгөхөн хөөрөөд эргэж ирэхгүй эх орноо орхиж одохын бэлгдэл болох гээд байна. Харин бусад хүмүүсийн нэрлэдэг Өлгий нутаг гэдэг үг яг таарч байна. Өлгий гэдэг бол амьдрах газар” гэж тайлбарлажээ.