Солонгорон сарних оддыг харах дуртай хүмүүс байна уу? Тэгвэл та бүхэндээ зориулаад 2024 онд сансар огторгуйд ямар онцлох үйл явдлууд тохиохыг хүргэж байна.
1. 4-р сарын 8: Нарны бүтэн хиртэлт
375 жил тутамд нэг тохиолдох нарны хиртэлт энэ жилийн дөрөвдүгээр сарын 8нд тохионо.
2. 4-р сарын 16-наас дөрөвдүгээр сарын 25-нд: Лирид солирын бороо
Лиридийн солирын борооны оргил үе нь 4-р сарын 22-нд тохиох бөгөөд харамсалтай нь уг үйл явдал 23-нд тохиох тэргэл сартай давцах буюу сарны гэрлийн нөлөөгөөр харагдахгүй байх магадлалтай юм.
3. 4-р сарын 15-наас тавдугаар сарын 27-ны хооронд: Eta Aquarid солирын бороо
Та Eta Aquarid солирын бороог үүр цайхаас хэдэн цагийн өмнө, хотын гэрлээс хол газар очиж харах боломжтой.
4. 8-р сарын 11-ээс 8-р сарын 13 хүртэл: Персеид солирын бороо
Энэ жилийн хамгийн тод гайхалтай солирын бороо найм дугаар сард тохиох гэж байна. Персеидийн солирын бороогоор та нэг дор 50-100 од харвалтыг нэгэн зэрэг харах боломжтой юм.
5. 9-р сарын 18: Сарны хэсэгчилсэн хиртэлт
Газар зүйн байрлалаар Хойд болон Өмнөд Америк, Европ, Африкийн тэнгэрт 22:12 цагаас эхлэн сарны хэсэгчилсэн хиртэлт үзэгдэх болно.
6. 10-р сарын 12-ноос 10-р сарын 19-нд: Цучиншан-АТЛАС сүүлт од дэлхийтэй ойрхон өнгөрнө
Цучиншан-АТЛАС буюу А3 нэртэй сүүлт од нь 2024 оны 10-р сарын 12-нд дэлхийтэй хамгийн ойр зөрнө гэж Sky Live мэдээлэв. Гэхдээ бидэнд харагдах эсэхийг урьдчилан таамаглах боломжгүй байна. Энэ талаар Мэрилэндийн их сургуулийн одон орон судлаач Куанжи “Сүүлт од яг л муур шиг: Тэд сүүлтэй бас хүссэн бүхнээ хийдэг" гэж мэдээлжээ.
7. 9-р сарын 26-аас 11-р сарын 22: Орионид солирын бороо
Орионид солирын бороо дэлхийн аль ч өнцөгөөс харагдана.
8. 12-р сарын 4-өөс 12-р сарын 17: Geminid солирын борооЭнэ жилийн хамгийн шилдэг, нүд гялбуулам солирын бороо 12-р сард тохионо. Та энэ үйл явдлаар нэг дор 120 орчим харваж буй оддыг харах боломжтой.