Хавтаснаасаа л сэтгэл татах Пауло Коальюгийн “Алхимич” ном нь өнгөц уншихад үлгэрийн ном мэт боловч амьдралын зам мөр, хувь тавилангийн талаар бичигдсэн гайхалтай зохиол билээ. Пауло Коалью номынхоо талаар сэтгэгдэлдээ "Би амьдрал, оршихуйн утга учрыг ойлгохыг хичээсэн. Чингэхдээ гүн ухааны үзэл баримтлалуудыг эргэцүүлэхийн оронд өөрийнхөө дотоод сэтгэлд орших бяцхан хүүхэдтэй ярилцахаар шийдсэн юм. Харин миний гайхширлыг төрүүлсэн нэг зүйл бол дэлхийн сая сая хүний дотор тэр л хүүхэд маань амьдардгийг олж мэдсэн явдал билээ. Хариулт нь үгүй учир амьдралыг аугаа их адал явдал болгон хувиргадаг тэр л асуултуудаас уншигч тантай хуваалцахаар энэ номыг бичлээ" гэж дурдсан байдаг. Алхимич ном анхны хэвлэлээрээ тийм ч сайн ашиг олоогүй ч өнөөгийн хамгийн олон хувиар зарагдсан, хамгийн олон хэлээр орчуулагдсан, хамгийн олон орноор аялсан орчин үеийн уран зохиолын ном болж чадсан билээ. Ингээд алхимич номоос түүсэн таны амьдралыг өөрчлөх 15 эшлэлийг хүргэе.

1. Зүүд гэдэг бурхны бидэнтэй ярьдаг хэл юм.
2. Зүүд бодит зүйл болдгоороо амьдрал сонирхолтой байгаа юм
3. Хэрэв чи ямар нэг юмыг чин сэтгэлээсээ хүсэх л юм бол энэ орчлон тэр чигээрээ чиний хүслийг биелэхэд тусална.
4. Би чамд хайртай яагаад гэвэл биднийг учруулах гэж хорвоо тэр чигээрээ хуйвалдсан.
5. Манай гариг дээр ганцхан агуу Үнэн байдаг юм. Чи хэн ч бай, юу ч хийж бай гагцхүү ямар нэгэн зүйлийг үнэхээр хүсэж, зорьж байвал чи түүндээ хүрнэ. Яагаад гэвэл ийм хүсэл Орчлонт ертөнцийн оюун сэтгэлд ч төрсөн байдаг. Тэр нь энэ хорвоо дээрх чиний хувь тавилан болж байгаа юм.
6. Хувь Заяагаа дагаж явах нь хүний цорын ганц үүрэг. Энэ үүрэгт л бүх юмсын утга учир оршино. Чи аливаа нэг зүйлийг хүсэх юм бол хүслээ гүйцэлдүүлэхэд чинь Орчлонт ертөнц тэр чигээрээ чамд тусална гэдгийг ямагт санаж яв.
7. Хүмүүс амьдралынхаа утга учрыг мэдчихлээ гэж хэтэрхий эрт боддог хэмээн өвгөн хэлэхэд нүдэнд нь гуниг хурсан байхыг Сантьяго анзаарав. Тийм болоод л амьдралын утга учраас дэндүү эрт татгалздаг байж магадгүй. Дэлхий ертөнц ийм янзаар л зохион байгуулагджээ дээ, хөөрхий …
8. Өдрүүд нэг нь нөгөөтэйгөө адилхан байдаг тохиолдолд өдөр бүр л амьдралд нь ямарваа нэг сайн сайхан зүйл тохиодгийг хүмүүс анзаарахаа больдог.
9. Юу хүсэж байгаагаа тов тодорхой мэдэж байх хэрэгтэйг санаж яв.
10. Хорвоогийн бүх юм нэг л зүйлийн олон янзын илэрхийлэл байдаг …
11. Хайртай болоод л хайртай байдаг юм. Хайр дурлалд баримт хэрэггүй.
12. Аливаа мөрөөдөл биелэхэд саад болдог ганцхан юм нь бүтэхгүй байх вий гэсэн айдас…
13. Нэг удаа тохиолдсон юм дахиж хэзээ ч тохиолдохгүй байж болно. Харин хоёр удаа тохиолдсон юм гурав дахь удаагаа заавал тохиолддог.
14. Зорилготой хүнд дэлхий хүртэл зам тавьж өгдөг.
15. Би өнгөрсөн ирээдүй хоёрын алинд нь ч амьдардаггүй. Зөвхөн одоодоо л амьдардаг. Хэрвээ чи үргэлж одоо цагт төвлөрвөл, амьдрал чамд хамгийн сайхан зүйлсийг бэлэглэх болно. Учир нь амьдрал бол зөвхөн бидний одоо цаг.