UBLife Logo
Newsfeed

"Чөтгөрийн нүд" тэмдэг ямар утга учиртай вэ?

"Чөтгөрийн нүд" тэмдэг ямар утга учиртай вэ?

Назар буюу чөтгөрийн нүд нь “Нүдийг Нүдээр” гэх хэлц үгээс гаралтай бөгөөд атаархлын харц, хэл амнаас хамгаалдаг гэж үздэг. Чөтгөрийн нүдийг дэлхийн тив бүрд өөр өөрийн соёл иргэншлүүдийн онцлогоор урладаг байна. Жишээлбэл эртний Египетэд нарны бурхан Хорусын нүд гэж нэрлэдэг байсан бөгөөд Хорусыг хойд насанд нэвтрэх гүүр хэмээн итгэж нас барсан хүмүүст зүүлгэдэг байсан бол, хожим газрын дундад тэнгисийн далайчид  урт хугацааны далайн аялалд гарахдаа хамгаалалт болгон усан онгоцон дээрээ нүд зурдаг болсон юм. Далайчдын зүүдэг сахиусны нэрийг "назар" гэдэг бөгөөд өнөөдөр бидний мэдэх цэнхэр цагаан өнгийн бөөрөнхий хэлбэрт шилэн сахиусан тэмдэг мөн юм.

Уг сахиус нь ихэнх тохиолдолд цэнхэр байдаг учирт хэд хэдэн тайлбар бий. Жишээ нь газар дундын тэнгисийн бүс нутагт цэнхэр өнгийн нүдтэй хүн ховор байсан учир ард иргэд чөтгөрийн нүдний хараалыг үйлддэг хүмүүс цэнхэр нүдтэй байдаг гэсэн сүсэг бишрэлтэй болсон байх магадлалтай. Харин Истамбулын их сургуулийн профессор доктор Несе Йылдыран үүнийг "Эгийн арлууд болон Бага Азиас гаралтай уг шилэн бөмбөлгүүд шилэн үйлдвэрлэлийн дэвшилттэй шууд хамааралтай байсан юм. Мөн цэнхэр өнгийн тухайд гэвэл анх Египетийн шавраас гаралтай бөгөөд уг шавар нь их хэмжээний исэл агуулдаг учраас шатаах явцад цэнхэр өнгөтэй болон хувирдаг байжээ" гэж тайлбарласан байдаг.

Эх сурвалж: mindbodygreen.com

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
1
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.