Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Эхнэрийнхээ яриаг "сонсож", хувьцаанаас 1.76 сая долларын ашиг олсон байжээ


Гэрээсээ ажиллах нь бизнесийн нууцлалтай мэдээллийг задруулах өндөр эрсдэлтэйг саяхны нэгэн хэрэг санууллаа. 

Тайлер Лоудон гэх эр хувьцааны арилжаанаас 1.76 сая долларыг хууль бусаар олсон хэрэгт буруутгагдаад байна. Түүний эхнэр Их Британийн үндэстэн дамнасан газрын тос, байгалийн хийн BP компанид худалдан авах болон нэгдэх асуудлыг хариуцсан менежерээр ажилладаг байсан аж. Тухайн үед тэд хоёул гэрээсээ ажилласан байсан ба BP компани TravelCenters of America-ийг худалдан авах гэж байгаа тухай эхнэрийнхээ ажлын яриаг хэд хэдэн удаа сонссон байна. Бизнесийн нууцлалтай мэдээллийг олж мэдсэн Лоудон тус компанийн хувьцаанаас 46,450 ширхгийг худалдан авсан байжээ.  

Ингээд TravelCenters of America зарагдахаар болсон тухай мэдээлэл 2023 оны хоёрдугаар сард албан ёсоор цацагдахад компанийн хувьцааны үнэ 71 хувиар өссөн аж. Лоудон өмнө нь худалдаж авсан хувьцаагаа худалдсанаар 1.76 сая долларын ашиг олсон гэж BBC мэдээлжээ. 

Харамсалтай нь, Лоудоны эл үйлдэл сайн үр дагаварт хүргэсэнгүй. Эхнэрийнхээ яриаг чагнаж, TravelCenters of America-ийн хувьцаанаас их хэмжээгээр худалдаж авсныг эхнэр нь хүртэл мэдээгүй байсан нь шалгалтын явцад тодорхой болов. "Орлогоо нэмэгдүүлж, эхнэрээ олон цагаар ажиллах шаардлагагүй болоосой гэсэндээ үүнийг хийсэн" гэж тэрбээр ярьжээ.

Хэдийгээр түүний эхнэр эл хэрэгтэй огт холбоогүй, нөхрийнхөө хувьцаа худалдаж авсныг мэдээгүй гэдэг нь батлагдсан ч BP компани түүнийг ажлаас нь түдгэлзүүлсэн байна. Удалгүй тэр хамт амьдарч байсан байрнаасаа гарч, хэдэн сарын дараа албан ёсоор салах өргөдлөө өгснөөр энэ хэрэг өндөрлөсөн аж. 

Лоудон үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, зохих шийтгэлийг хүлээнэ гэдгээ илэрхийлжээ. Хэрэв тэр гэм буруутай нь шүүхээр тогтоогдвол хорих ял сонсож магадгүй байгаа гэнэ.

Цар тахлын үеэр компаниуд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд бүтэн болон хагас хэлбэрээр зайнаас ажиллах хэлбэрийг нэвтрүүлсэн. Зарим компани одоо ч оффисын болон зайнаас ажиллах хувилбарыг ашигласаар байгаа юм. 

Эх сурвалж: BBC

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
Өчигдөр
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
1
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.