Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Миягино дэвжээг хаах санаархал явсаар л. . .


Японы сүмо бөхийн холбооноос ирэх Хаврын тэмцээнд Миягино дэвжээг Ошима дэвжээний туслах ояката Тамагаки буюу комүсүби асан Томонохана удирдах болно гэж зарлалаа. Тамагаки энэ сарын 28-наас тус дэвжээн дээр байрлаж, ажлаа эхлэх юм. Сүмо тойрсон энэхүү шуугианы талаар Японы хэвлэлд гарсан нэгэн нийтлэлийг танилцуулья. 

Postseven сэтгүүл

Дээд зиндааны бөх байсан Хокүсэйхогийн хүчирхийллийн хэргийн улмаас шавиа сургаж, хүмүүжүүлж чадаагүй хэрэгт унан, хоёр зэрэглэл буусан Миягино ояката. Гурван сарын цалингийн 20 хувийн торгуульд бас орсон. Гэхдээ энэ шийтгэлүүд юу ч биш, учир нь Миягино дэвжээ хаагдах аюулд өртөөд байгаа юм. 

Хэрэг явдлын дараа Сүмо бөхийн холбооноос багшийн үүрэг гүйцэтгэж чадаагүй хэмээн Миягино оякатаг дэвжээний удирдлагаас чөлөөлж, Хаврын тэмцээнд тус дэвжээг Исэгахама галын аль нэг ояката удирдах болсон. Уг нь Миягино дэвжээнд Магаки хэмээх туслах ояката бий. Дээд зиндаанд барилдаж байсан Ишиүра. Гэвч холбооны нэгэн залуу оякатагийн хэлснээр Ишиүрад Миягино дэвжээг хариуцах зөвшөөрөл өгсөнгүй. “Магаки ояката зургаадугаар сарын 1-нд зодог тайлах ёслолоо хийнэ, магэ үснээсээ салаагүй байгаа хүн дэвжээ удирдаж болохгүй” гэж татгалзсан. Урьд өмнө үсээ авхуулаагүй байхдаа дэвжээ удирдсан ояката болж байсан жишээ цөөнгүй бий. Хамгийн сүүлд 2020 онд Арашио дэвжээг өвлөн авсан Сококүрай зодог тайлснаа мэдэгдээд л тэр дороо дэвжээнийхээ ажилд орж байсан билээ. Магаки ояката нь Хокүсэйхогийн төгссөн Тоттори Жёохокү сургуулийн сүмо багийн дасгалжуулагчийн хүү гэдгээрээ зөвшөөрөл авч чадаагүй юм” гэж тэр ярьж байна.

Хаврын тэмцээнд Миягино дэвжээнд Тоттори Жёохокү сургуулийн төгсөгч Мацүи макүшитагаас барилдахаар шийдэгдсэн байгаа. Ер нь Хакүхо тус сургуулиас Миягино дэвжээнд бөх авдаг замтай болсон. Монголоос ирсэн оюутан залуус, Хакүхо Цомын тэмцээнд тодорсон хүүхдүүд энэ гарцаар мэргэжилд ордог болоод байгаа. Магаки ояката буюу Ишиүраг дэвжээний ахлахаар тавьчвал энэ зам үргэлжлэх болно. Харин сүмогийн холбооноос энэ уламжлал тогтсон замыг үгүй болгохыг хүссэн нь ойлгомжтой. 

За Ишиүра болдоггүй юм бол Исэгахама галын аль нэг ояката гэхээр хэн байх вэ? Энэ гал цөөхөн оякататай. Оошима дэвжээний туслах ояката Тамагаки л таарах байх. Түүнээс гадна гэвэл оякатагийн лиценз зээлсэн эсвэл залуу ояката нар л байна. Холбооноос гаргасан дөрөвдүгээр сараас хойшид ч Миягино дэвжээг Исэгахама гал удирдана гэсэн шийдвэрийг харахад Кисэ, Касүгаяма дэвжээний жишээгээр Миягино дэвжээ хаагдаж, Асахияма ояката, Монголын Оошима оякатагийн дэвжээнд нэгдэх шинжтэй. Эсвэл бөхчүүдийг нь дэвжээнүүдэд тараан хуваарилах болно. 

Дээр дурдсан залуу ояката “Энэ удаад Хокүсэйхогийн дэглэлтийн хэрэг гэхээсээ илүү Нэгдүгээр сарын тэмцээнд түүний өнжсөн шалтгааныг гэмтэл гэж холбоонд мэдээлсэн, холбооны шалгалтад гуравдагч этгээд оролцуулан, саад хийх гэж оролдсон Миягино ояката хүнд шийтгэл авах нь мэдээжийн зүйл. Одоо ёстой Хакүхог бүдэрсэн дээр нь түлхэх хүсэлтэй ояката нар баярлаж байгаа үе. Хакүхо барилдаж байхдаа гурван удаа шийтгүүлж байсан, дураараа аварга байлаа. Түүнийг зодог тайлахад нь “Холбооны дүрмийг зөрчихгүй” гэсэн тангараг өргүүлж байж, Миягино ояката болгосон билээ. Харин одоо шавь нь хэрэг тарьснаар Хакүхог сүмогийн ертөнцөөс гаргах завшаан гарлаа гэж холбооны олон ояката үзэж байна. Хурал дээр Миягино дэвжээнд элсэхээр тохирсон байсан бөхчүүдийг авахад бэлэн гэж хэлэх ояката ч байлаа” гэж ярьж байна.  

Хакүхог дахин дэвжээ эзэмшсэн ояката болгохгүй гэсэн бодол хүчтэй байна. Мөн Магаки оякатаг оронд нь тавихгүй гэсэн шийдвэр гарснаар Тоттори Жёохокү сургуулиас Миягинод элсдэг гарцыг хаах зорилготой байна. 

Сүмо бөхийн талаар мэргэшсэн сэтгүүлч “Дэвжээг өвлөн авахад тухайн ояката дээд зиндаанд 12 башё барилдсан, эсвэл дээд болон жюүрёод 20 башё барилдсан байхад л болно. Харин шинээр дэвжээ байгуулна гэвэл ёкозүна, озэки цолтон, санякүд 25 баяшё, дээд зиндаанд 60 башё барилдсан байх учиртай. Харин Магаки ояката маэгашира 5 хүртэл дэвшиж явсан, дээд зиндаанд 26 башё барилдсан бөх. Одоо байгаа дэвжээг удирдаж болох ч хаагдаад шинээр үүсэхэд нь багшлах эрхгүй. Тэгэхээр Магаки оякатаг дэвжээг авч явахыг зөвшөөрөхгүй байна гэдэг Хакүхог гарах гарцгүй болгох бодол. Миягино дэвжээг хэдий болтол Исэгахама гал удирдах вэ гэдэг нь тодорхойгүй. Зарим оякатагийн хэлснээр арван жил байж ч магадгүй гэнэ. Тэгэхээр дэвжээгээ алдахаас өөр аргагүй болох юм” гэж бидэнд ярьлаа.   

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
3 өдрийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
3 өдрийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
1
0
0
1
2
2
0

Сэтгэгдэл бичих (8)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наран 2024.02.29 66.181.187.66

Үзэгчгүй болох гэж байсан сумог дэлхийн үзэгчидтэй болгосон Монголын бөхчүүдийн гавьяа ихээ .Бүх Монгол бөхчүүд наад сумогоо хаяд гар хэн ч үзэхгүй хэдэн хахир санаа муутай япон өвгөчүүл үлдэнэ сумо ч мартагдана .Гүйцээ .

0 Хариулах


Зочин 2024.02.29 2405:5700:310:b48:85f2:33d1:48e3:5f03

Хаагаад наад хэдээ хөөгөөд явуул

0 Хариулах


Зочин 2024.02.28 202.9.40.56

Бяр байхад ухаанаар яах вэ гээд сагсуураад явбал эцэстээ нэр хугараад шившигт л унадаг юм байна даа. Мянган гавьяаг ганц алдаа баллана гэдэг нь болж байх шиг. Ядаж байхад ямар унхиа муутай эргүү гарыг шавь болгож эрхлүүлэв дээ...

0 Хариулах


dn 2024.02.27 202.21.108.67

hunii eh oron bol huniih l bfg , msnaih ch ylgaagui gadniihand yaj handdag bilee , solongos emcheer emneleg baiguuluulj avaad luivarfsan , yapon hunii barisan oron suutsiig luivardssn , za hujaag luivardah bol yriadch hereggui , edeeriig buur huuliinhantaigaa niilj luivarddag barimtuud bii bizdee ? iim l jisheegrer Davaajargald handaj bgaa ym bish uu ?

0 Хариулах


Зочин 2024.02.26 66.181.179.48

Японы иргэн яах нь хэнд хамаатай билээ

0 Хариулах


Зочин 2024.02.26 202.126.90.40

Хакухо 45 түрүүлсэн ивээн тэтгэгчдийн шагнал урамшуулал 45жил тасралтгүй түүний дэвжээ рүү урсана,ахин сайн сумоч шавь нар гарч бас үргэлжлэнэ, ер нь эцэст нь бусад дэвжээнд очих санхүүжилт мөнгө бага очиж ына үүнээс өөр юу ч биш, япончуул Монгол хүүхдүүдийг эвхэртэл нь зодож нүддэг байсан зодуур яривал тэд бол бүр их зоддог байсан,Хакухог нээнтэглэж шахаж байна,япон дүрэм санаагаар нь тоглох хэрэгтэй,уг нь нэг шавар тагз хэдэн цааснаас эх орноо солихгүй байх байв,зэвүүн гаруудтай зэвүүн л харьцах байлаа,

1 Хариулах


Зочин 2024.02.26 103.10.22.175

Ha ha sumo-n talaar sain medehgui l hun yum daa. 45 jil tasraltgui ursana ch gh shig bulterch bna, oor devjeend ochih sanhuujilg bagasaad bh dee yahav dee kk

0 Хариулах


Зочин 2024.02.26 103.10.22.175

Намайг сүмод аваач гэж гуйж очисон. Дэвжээний эзэн болхоосоо өмнө ам өчиг өгсөн, тэрийгээ биелүүлээгүй. Одоо яахав дээ. Дүрмийн дагуу л тоглох гэх үү дээ, холбооны зааснаар л явахгүй бол Таканоханагаа ч хөөсөн шүү дээ. Дараачийн хүмүүст сургамж болог

1 Хариулах


Зочин 2024.02.26 2405:5700:311:9e9c:5100:adc8:fd00:d76f

Тийм сайхан Япон оронд хүн шиг байж амьдарч чадахгүй бол коммунист-феодалийн нийгэмт модон жорлонт Монгол улсдаа ирж боловсролгүй бүдүүлгүүдийнхээ дунд баас үнэртээд л явж байхаас өөр яахав дээ

1 Хариулах


Зочин 2024.02.28 43.228.131.83

tiim saihan yapon oron ch geh shig hahah gadaad yavj uzeegui uur uls orond amidarch uzeegui hunii l ug bna olon gazraar yavj amidarch uzej delhii yertunztei taniltsah heregtei yum uzej nud tailah heregtei daraa ni iim poor setgehui chin uurchlugdunu

0 Хариулах


Зочин 2024.02.27 240b:c010:401:f749:84b2:d193:cf06:e75f

Manai uls hamgiin saihan in shv

1 Хариулах