UBLife Logo
Newsfeed

Сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшөөгүй эрчүүдийн гаргадаг 9 ҮЙЛДЭЛ

Ub.life
Ub.life
Сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшөөгүй эрчүүдийн гаргадаг 9 ҮЙЛДЭЛ

Сэтгэл зүйн төлөвшил гэдэг нь хүн өөр өөр нөхцөл байдалд ямар хариу үйлдэл үзүүлэх, хэрхэн түүнтэй нүүр тулж сэтгэл хөдлөлүүдээ хянах, мэдрэмжээ илэрхийлэх тухай ойлголт юм. Гэлээ ч сэтгэл зүйн төлөвшил нь наснаас хамаардаггүй. Тэгвэл эрчүүдийг сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшсөн эсэхийг хэрхэн мэдэх вэ? 

Зөрчлөөс зайлсхийх

Хэрүүл маргаан, зөрчлийг эрүүл замаар шийдвэрлэхийн оронд түүнээс зугтах нь оюун санаа, сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшөөгүйг илтгэх хамгийн тод дохио. Судалгаанаас үзэхэд, social anxiety буюу нийгмээс айх эмгэгтэй хүмүүс зөрчилдөөнөөс, тэр дундаа хосын харилцааны үед тохиолддог зөрчилдөөнөөс зайлсхийх хандлагатай байдаг аж. Иймд, сэтгэл хөдлөлөө ойлгож, удирдаж сурах нь сэтгэл зүйн төлөвшлийн нэг чухал хэсэг гэдгийг мартаж болохгүй. 

Бусдыг ойлгох чадвар дутах

Бусдын сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ойлгохыг хичээх, өөрийгөө бусдын оронд тавьж үзэх нь харилцааны гол түлхүүр. Хэрэв таныг асуудлаа хуваалцахад үгүйсгэж эсвэл яриаг тэр даруй өөр рүүгээ чиглүүлж байвал энэ яавч сайн хэрэг биш. Бусдыг ойлгох чадвар дутагдвал харилцаагаа гүнзгийрүүлэхэд асуудал үүснэ. Тэрнээс гадна ийм төрлийн эртэй учирсан эмэгтэй хүндлэл, ойлголцол мэдрэхгүй байх магадлалтай. 

Үнэнч, тууштай байдал дутмаг байх

Хэн нэгэнтэй байх сонголтыг хүн нэг удаа хийгээд болчихдоггүй. Өдөр бүр хайртай хүнээ дахин сонгох, амлалтаа хадгалах, түүнийгээ дагах хэмжээний төлөвшилтэй байх тухай нь үнэнч, тууштай байдлын илэрхийлэл. Жишээ нь, та шинэ байр руу нүүхээр болж, найз залуу тань тусална гэж хэлжээ. Нүүх өдөр иртэл тэр шалтаг заан тусалж чадахгүй болсноо хэлжээ гэж бодъё. Хэрэв болзож буй эр эсвэл найз залуу тань ийм зан гаргасан бол яах вэ? Гаргасан үйлдэл нь бусдад ямар нөлөө учруулж болохыг ухамсарладаггүй, хайртай хүнийхээ хэрэгцээ, шаардлагыг эн тэргүүнд тавьж чаддаггүй эрэгтэй хүн урт хугацаанд хосын харилцаанд үнэнч байх эсэх нь тун эргэлзээтэй. 

Бусдыг буруутгах

Үргэлж бусдыг буруутгадаг, хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээдэггүй, хохирогчийн сэтгэхүйтэй хүнтэй та хэзээ нэгэн цагт таарч байсан байх. Хэрэв ийм хүн таны найз залуу болбол ямар байх бол? Алдаагаа эргэцүүлж, түүнээс суралцдаггүй, хариуцлага үүрч мэддэггүй хүнийг сэтгэл зүйн хувьд төлөвшинө гэж хүлээх нь утгагүй хэрэг. 

Шүүмжлэлийг хэт мэдрэг хүлээж авах

Шүүмжлэлийг эелдэг, тайвнаар хүлээж авах нь төлөвшлийн тулгын чулуу юм. Хэрэв тэр хүн шүүмжлэлд хэт мэдрэг хандаж, сэтгэл хөдлөл бүхий үйлдэл хийж байвал "улаан туг" гэж бодох хэрэгтэй. Энэ нь нэг талаар түүнийг зовлон, бэрхшээлийг даван туулах чадваргүйг харуулж буй хэрэг. Нөгөөтээгүүр хийсэн үйлдэлдээ хариуцлага хүлээх, дутагдлаа хүлээн зөвшөөрөхдөө тааруу нэгэн гэдгийг илтгэнэ. Амьдрал санаснаар болохгүй үед нөхцөл байдлыг хэрхэн удирдаж байна вэ гэдэг нь мөн л төлөвшилтэй шууд хамаатай. Шүүмжлэлтэй нүүр тулсан үед бушуухан өөрийгөө хамгаалах бус түр зогсож, эргэцүүлэн бодох, шүүмжлэл үнэхээр үнэн зөв эсэхийг харгалзаж үзэх чадвар хамгаас чухал. 

Мэдрэмжээ илэрхийлэхдээ тааруу

Эр хүн мэдрэмж, сэтгэл хөдлөлөө илэрхийлж чадахгүй байвал "чанга эр", "стойк хүн" гэж ойлгож болохгүй. Үнэн хэрэгтээ түүний сэтгэлийн гүнд хосын харилцаагаа гүнзгийрүүлэхэд саад болж буй асуудалтай байх магадлалтай юм. Хэрэв энэ байдал хэрээс хэтэрвэл харилцаанд сэв суух, хайртай, дотны хүмүүсээсээ холбоо харилцаагаа таслахад ч хүргэж магад. 

Үргэлж бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсэх

Магтаал, талархалд дургүй хүн үгүй. Гэхдээ эрэгтэй хүн бусдад хүлээн зөвшөөрөгдөхөд хэт их ач холбогдол өгч, үүнээс хараат байвал төлөвшил дутмаг байгаагийн шинж юм. Бусдад хүлээн зөвшөөрөгдөх нь хэсэгхэн хугацаанд таатай мэдрэмжийг төрүүлж болно. Гэвч урт хугацаандаа хүний өөрийгөө үнэлэх үнэлэмж буурч, өөрийн үнэ цэнээ мэдрэхэд саад болж эхэлдэг. Үргэлж бусдад хүлээн зөвшөөрөгдөхийг хүсдэг эр хүн дотроо өөртөө итгэх тал дээр асуудалтай, сэтгэл зүйн хувьд бие даасан байдал дутмаг байдаг.

Хамтрагчаа хяналтандаа байлгахыг хүсэх

Эрүүл харилцаа харилцан бие биеэ хүндэтгэж, ойлгохоос эхэлдэг. Харин хамрагчаа өөрийн үгээр байлгах, үг, үйлдлийг нь хянах, яаж аяглахыг нь заах, өмнөөс нь шийдвэр гаргах, манипуляци хийх нь харилцааны хортой хэлбэрүүд юм. Энэ нь хосын харилцааг сүйтгээд зогсохгүй хувь хүний хөгжилд ч хортой. Хэрэв эрэгтэй хүн хамтрагчаа хяналтандаа байлгах оролдлого хийж эхэлбэл харилцаагаа дахин нэг бодож үзэх цаг иржээ гэсэн үг. 

Бусдын хэрэгцээ шаардлагыг үгүйсгэх

Эрэгтэй хүн сэтгэл зүйн хувьд бүрэн төлөвшөөгүйг илтгэх хамгийн тод шинж тэмдэг бол бусдын хэрэгцээ шаардлага, мэдрэмжийг байнга үл тоомсорлох явдал юм. Энэ нь аминч үзэл гэхээсээ бусдыг ойлгох, тэдний үзэл бодлыг чухалчилж үзэх чадвар дутмаг байдлыг илтгэдэг. 

Холбоотой мэдээлэл: Хүмүүсийн хожимдож ухаардаг амьдралын чухал 9 ҮНЭН

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Театр, кино, концерт, номын баяр

Зуны дулаахан өдрүүд хаяанд ирж, мод навч ногоорсоор их хотын амьдрал илүү өнгөлөг, хөл хөдөлгөөнтэй болж эхлэлээ. Энэ долоо хоногт соёл урлаг, хөгжим, спорт гээд маш олон сонирхолтой арга хэмжээнүүд таныг хүлээж байна

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

Энэ 7 хоногийн онцлох эвентүүд: Жизель, “Алтан өргөө“ олон улсын кино наадам, дэлхийн цирк +

14 хотод хуваагдахаа шахсан Улаанбаатар хотод маань хаврын хуйсагнасан өдрүүд үргэлжилж байна. Өөрийгөө завгүй байлгаж, сонирхолтой арга хэмжээнүүдээр ороод гарахад яагаад болохгүй гэж тийм ээ?

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Энэ долоо хоногийн онцлох эвентүүд: Дуурь, сонгодог болон үндэсний хөгжим, и-спорт тэмцээн, хурим

Нарны илч өдрөөс өдөрт халуун дулаанаа бидэнд бэлэглэж буй шинэхэн долоо хоногийн мэндийг уншигчдадаа хүргэе. Энэ долоо хоногийн нарлаг, дулаан өдрүүдэд Улаанбаатарт болох арга хэмжээ, үзвэр үйлчилгээнүүдийн мэдээллийг энэ нийтлэлээс уншаарай.