UBLife Logo
Хөгжим

Роберт Плант: Орчин үеийн дуунууд богино үгтэй болсон

Роберт Плант:  Орчин үеийн дуунууд богино үгтэй болсон

1970-аад оны домог алдарт Led Zeppelin хамтлагийн дуучин Роберт Плант "Rolling Stone" сэтгүүлд өгсөн ярилцлагадаа уран бүтээлээ үргэлжлүүлэн дууны үг бичмээр байгаагаа хуваалцжээ. Түүний хувьд өөрийн намтар түүх, архивыг бичихээс илүүтэй дууны үг бичих нь  үнэ цэнтэй санагддаг байна. Гэсэн ч ахмад дуучны хувьд өнөө үетэй хөл нийлүүлэхэд хүндрэлтэй байгаа аж.  

Тэрээр “Би зүгээр сууж чаддаггүй. Өөртөө байгаа мэдлэгийг чимээгүйхэн хадгалаад үхнэ гэдэг гутамшиг. Тийм ч учраас дотоод мэдрэмжээ дуу болгож үлдээх нь миний хийх зүйл. Гэхдээ цаг үеэ мэдэрч дуу бичнэ гэдэг үнэхээр хэцүү юм. Бичих гэхээр үг олдохгүй юм. Уянгын дуу хүлээж авахад хэцүү болсон үе юм даа” гэжээ.

Арга ч үгүй биз ээ. 1970-аад онд эсгүүр хоолойт Роберт Плант рок хөгжмийн уянгын судсыг атгадаг байсан. Бид бүгдийн мэдэхээр “Babe I'm Gonna Leave You”, “Stairway to Heaven” гээд домог болсон дуунуудыг бичиж бас дуулсан шүү дээ. Робертийн хэлснээр орчин үеийн дуунууд илүү богино үгтэй болсноос гадна мэдрэмжийн хувьд өөрчлөгдсөн гэнэ.

Мөн тэрээр “Би студид дуугаа бичдэггүй ээ. Надад Tascam дижитал бичигч байгаа. Би гэртээ дуулж, гитараа тоглож, хөгжим хураагуурт бичдэг. Үнэхээр гайхалтай сонсогддог шүү” гэж хошигножээ. 

Өдгөө 75 настай ахмад дуучин маань хамгийн сүүлийн удаа 2023 оны 10 сард  “Stair Way to Heaven” дуугаа дуулсан юм.  Түүнээс ахин дуугаа дуулах талаар асуухад тэрээр “Stair way to heaven маш урт үгтэй шүү дээ. Хэн тэр урт үгийг санах вэ” гэж хошигножээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
2
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.