Соёлын бүтээлч үйлдвэрлэл эрхлэгч аж ахуйн нэгж, чөлөөт уран бүтээлчдийн уран бүтээл, бүтээгдэхүүн үйлчилгээг цахим орчинд таниулан сурталчлах, соёлын салбар хоорондын уялдаа холбоог сайжруулах, бүтээлч үйлдвэрлэл эрхлэгчид үйл ажиллагаагаараа хорших, төрөлжих, хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор соёлын бүтээлч үйлдвэрлэлийн нэгдсэн мэдээллийн сан www.creativehub.mn системийг МУ-ын Соёлын яамнаас хөгжүүлээд байна.

Монголын соёлын бүтээлч үйлдвэрлэлийн салбарт бүтээн туурвиж буй 11,697 ААН байгууллагууд 33,931 уран бүтээлчдийн мэдээллийг сошиал медиад органикаар бий болсон FB групп, чат групп, сошиал хуудсаас эсвэл өөрсдийн танилын хүрээллээс олж авахад бид цаг заваа их зарцуулдаг. Харин www.creativehub.mn системд Дүрслэх урлаг, Кино дуу дүрсний урлаг, Тайзны урлаг, Дуу хөгжим, Хувцас загвар, Архитектур, Дизайн, Өв соёл, Утга зохиол ном хэвлэл, Дижитал инновац контент, Маркетинг брэндинг зар сурталчилгаа, Хэвлэл мэдээлэл зэрэг 12 салбарын чөлөөт уран бүтээлчид, студи продакшн, мэргэжлийн холбоод, ТББ, хувийн хэвшлийн компаниуд, мэргэжлийн урлагийн байгууллагууд хэрэглэгчээр бүртгүүлснээр бусад сошиал сувгуудаас илүү өргөн хүрээтэй, эмх цэгцтэй нэгдсэн мэдээллийн санг бүрдүүлээд байна.
Creativehub.mn нь уран бүтээлч, байгууллагуудын онлайн бизнес нэрийн хуудас-вэбсайт болох бөгөөд хэрэглэгч өөрөө бүртгэлээ хөтөлж, өөрийн өвөрмөц бүтээлч арга барил, ур хийц технологи, шилдэг бүтээлийн танилцуулгаа тогтмол шинэчилж оруулснаар контент бүтээгчид, найруулагч, урлаг судлаач, эвент менежер, маркетер, хөрөнгө оруулагч, урлагийн бүтээл цуглуулагчид, үзэгч олон нийтэд өөрийгөө таниулах бүтээлч салбарын зах зээлд нэвтрэхэд нэн шаардлагатай цахим танилцуулгатай болно. Тус вэбсайтын хэрэглэгч болсноор уран бүтээлчид соёл урлагийн арга хэмжээний зар мэдээллээ түгээх, ажлын санал тавих, хүлээн авах, олон улсын наадам тэтгэлэгт хөтөлбөр, сургалтын зар мэдээ тогтмол авах, бүтээлч үйлдвэрлэлийн 12 салбарын бүх уран бүтээлч, байгууллагатай чатлах, утас болон мэйлээр холбогдож уран бүтээлийн ба бизнесийн хамтрагчаа олж карьераа хөгжүүлэх боломжтой болох тул бүтээн туурвигч та бүхнийг хэрэглэгчээр бүртгүүлэхийг уриалж байна.
Та бүхэн дэлгэрэнгүй мэдээллийг info@creativehub.mn цахим шуудангаар ба 7250-5544 утсаар холбогдон авна уу.
Та эндээс манай YouTube, Facebook, Instagram хаягуудыг сонирхоно уу.