Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

'Эрэгтэй хүний бие тоглоом биш' | Жон Сена яагаад нүцгэлсэн бэ?


Хөтлөгч Жимми Киммел "Өнөөдөр Оскарын түүхэн дэх хамгийн солиотой мөчүүдийн нэг гэгдэж байсан үйл явдлын 50 жилийн ой тохиож байна" гэж ярьснаар 96 дахь удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолын "дуулиан" тайзны ард үзэгдэв. 

Жимми Киммел "Чи тайзны араар нүцгэн гүйх ёстой байсан ёстой шүү дээ" хэмээн хошигноход Сена  "Би бодлоо өөрчиллөө.. надад энэ үйлдэл зөв юм шиг санагдахгүй байна" гэв. Киммел "Хөгжилтэй шүү дээ" гэхэд Сена "Эрэгтэй хүний бие тоглоом биш" гэх яриа өрнөсөн юм.

 Жүжигчин Жон Сена тайзнаа нүцгэн гарч шилдэг хувцас дизайн төрөлд шалгарсан уран бүтээлчийг зарлах гэсэн боловч уран бүтээлчийн нэрийг бичсэн дугтуйгаар бэлэг эрхтнээ халхалсан байсан тул Киммел тус төрөлд нэр дэвшигчдийг зарлав. 

Интернэт, сошиал медиагийн хөгжлийн үр дүнд сонин содон, хачирхалтай үйлдэл хийсэн хүмүүс хоногийн дотор "интернэтийн од" болдог болсон. Тэгвэл 50 жилийн өмнө буюу өнөөгийн технологийн ололтуудын аль нь ч амьдралд нэвтрээгүй байхад олон танигдаагүй гэрэл зурагчин Оксарын үйл ажиллагааг тасалдуулж, тухайн үедээ томоохон дуулиан тарьж байсан юм. 

1974 оны Оскарын шагнал гардуулах ёслолын үеэр Дэвид Нивен алдарт жүжигчин Элизабет Тейлорыг зарлахтай зэрэгцэн чармай нүцгэн эр тайзны араар гүйв. Энэ бол онцгойлох зүйлгүй нэгэн хэвийн болж өнгөрдөг Оксарын шагнал гардуулах ёслолын түүхэн дэх хамгийн тааварлашгүй, галзуу үйл явдлуудын нэг байсан юм.

Нүцгэн гүйсэн хүн бол Роберт Опел хэмээх бисексуал уран бүтээлч байсан юм. Тэрбээр Сан Франциско хотод ижил хүйстэн үйлчлүүлэгчдэд зориулсан урлагийн галерей эзэмшдэг байжээ. Шуугиан тарьсан эл үйл явдлын дараа Опел хэсэгхэн хугацаанд олны анхаарлын төвд орж, стэнд-ап комеди хүртэл хийж байв. Гэвч түүний "алдар" богино настай байсан бөгөөд удаагүй ч мартагджээ. Харамсалтай нь, 1976 онд Опел дэлгүүр дээрээ байхдаа дээрэм үйлдэж байсан хоёр хулгайчид буудуулан нас барсан аж. Опел ижил хүйстнүүдийн эрхийг дэмжигч, зохиолч гэдгээр танигдан үлдсэн юм.

96 дахь удаагийн Оскарын үдэш Жимми Киммел энэ үйл явдлыг дахин сануулав. 

Эх сурвалж: Time, Boingboing

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
Өчигдөр
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
2
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.