Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

М.Номин-Эрдэнэ Сахад явагдсан чөлөөтийн олон улсын тэмцээнд түрүүллээ


Оросын чөлөөт бөхийн домогт тамирчин, олимпын аварга Роман Дмитриевийн нэрэмжит  залуучуудын олон улсын тэмцээн Саха улсад явагдаж байна. 

Уг тэмцээнд Орос, Азербайжан, Армен, Беларусь, Грек, Энэтхэг, Иран, Казахстан, Киргизстан, Монгол, Молдав, Узбекистан зэрэг 12 орны тамирчид хүч сорьж байгаа юм. 

Монголын тамирчдаас эмэгтэйчүүдийн 55кг-д зодоглосон М.Номин-Эрдэнэ алтан медаль хүртсэнээр, Якутын тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлжээ. Тэрбээр өсвөр үе болон 23 хүртэлх насны ангилалд Монгол Улсын аваргаар тодорсон тамирчин билээ.

Мөн А.Даваажаргал эмэгтэйчүүдийн 65 кг-д хүрэл медаль, эрэгтэйчүүдийн 86кг-д Т.Дэмчигдорж мөнгөн медаль зүүсэн байна. А.Даваажаргалын хувьд, өсвөр үе, залуучуудын УАШТ-д дөрвөн удаа түрүүлсэн, 15 хүртэлх насны Азийн АШТ-ий хүрэл медальтай тамирчин. 

Харин Т.Дэмчигдорж бол өсвөр үе болон залуучууд, мөн 23 хүртэлх насны Монгол Улсын аварга, Насанд хүрэгчдийн Улсын аваргын хошой хүрэл медальтай бөх юм.

Алдарт бөх Роман Дмитриевийн нэрэмжит энэхүү тэмцээн нь 10 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд энэ жил хоёр сая рублийн шагналын санг амлажээ.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
3 өдрийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
3 өдрийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.