UBLife Logo
Дэлхий

Их Британид зам дагуу бие засахыг хог хаясантай адил үзэж, олон зуун хүнийг торгожээ

Ub.life
Ub.life
Их Британид зам дагуу бие засахыг хог хаясантай адил үзэж, олон зуун хүнийг торгожээ

Дакорум хотын зөвлөл зам дагуу бие зассан олон зуун хүнд торгууль ногдуулсан талаар BBC мэдээлжээ. 

Тэгвэл торгуулсан хүмүүсийн зарим нь хотын зөвлөлийн шийдвэрт шүүмжлэлтэй хандаж байгаа аж. Учир нь, зарим иргэн түрүү булчирхайн сулрал зэрэг эрүүл мэндийн зайлшгүй нөхцөл байдлын улмаас бие засахад хүрсэн, санаатайгаар хийсэн үйлдэл биш хэмээн тайлбарлаж байгаа юм. 

Харин Дакорум хотын зөвлөл 1990 оны Байгаль орчныг хамгаалах тухай хуулиар байгальд бие засах нь хог хаягдалд тооцогддог гэх хариу тайлбарыг өгсөн байна. 

Тоо баримтаас харвал, 2023 онд гаргасан нийт торгуулийн 98 хувь нь Кингс Ланглигийн ойролцоох А41 зам дагуу байжээ. Тодруулбал, 2023 онд ногдуулсан 776 торгуулийн 762 нь энэ зам дагуу бие зассан хүмүүс байсан гэнэ. Хотын зөвлөл тусгайлан энэ цэгийг хяналтад авсан эсэх талаар BBC тодруулга хүсэхэд хариу ирүүлээгүй байна. 

Торгуулсан иргэдийн нэг болох 73 настай Тони Лич ач охиныхоо 18 насны төрсөн өдөрт оролцохоор олон цаг жолоо барьсан тул бие засахаас өөр аргагүй байсан гэжээ. Тэрбээр "Түрүү булчирхайн асуудалтай тул олон цаг шээсээ барихад хүндрэлтэй байдаг. Арга буюу бие засахдаа маш болгоомжтой хандсан" хэмээгээд "Тэд жолоочдыг мөнгөний үнээ гэж харж байна" гэж хотын зөвлөлийн шийдвэрийг шүүмжилсэн байна. 

Эх сурвалж: BBC

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.