Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Хамраас цус гартал дурлуулж, догдлуулж мэдэх 9 тоглоомын дүр


Тоглоом тоглох дуртай, хайртай уншигчид маань өөрсдийн хамгийн царайлаг гэж боддог дүрээ заавал бичиж үлдээгээрэй.


1. Леон Скотт Кеннеди - Resident Evil

Цэнхэр нүд, цайвар шаргал үс, уртавтар загварлаг үсний засалт болон гарын булчин нь үнэхээр галзуу. Дээрээс нь RE 4 remake дээрх нь хүйтэн хөндий гэмээр байдал нь улам бүр хүмүүсийг өөртөө татсан гэхэд болно. Тоглосон хүмүүс нь мэднэ дээ.  

2. Артур Морган - Red Dead Redemption 2

Маш үнэнч, бас үүрэг даалгавартаа тууштай, чанга, илүү дутуу зан чанаргүй байдлаараа түүний дүр ихээхэн алдартай. 

3. Астарион - Baldur's Gate

Baldur's Gate 3 тоглоом дээр танилцуулагдсан энэхүү дүрийн биеэ авч явах байдал, дуу хоолой бол жинхэнэ гал гал. 

4. Сакай Жин

Самурай нар Монголчуудын эсрэг тулалдаж буйгаар гардаг, хамгийн шилдэг самурайтай тоглоомд тооцогддог "Ghost of Tsushima"-ийн гол дүр. Манай ажлын залуу санал болгосон учраас оруулахаас өөр аргагүй болсон билээ. Угаасаа гоё оо.

5. Жоэл Миллер - The Last of Us

Дүрийг нь цуврал дээр Педро Паскал бүтээсэндээ ч биш, энэ дүр анхнаасаа л сэтгэл татам байсан. 

6. Кениг - Call of Duty

За энэ их сонин. Ер нь хүмүүс багтай дүрд маш их хайртай байдгийн нэг жишээ л дээ. Үүн дээр нэмээд "Ghost"-ийг бас дурдаж болно. Учир нь тэр багны цаана ямар царай байгаа бол гэхээс догдлол мэдэрдэг байх. Мөн мэдээж тулалдах чадвар, мөн тулааны үеэр хэлдэг хөгжилтэй хошигнол, тоглоомтой яриа нь түүнийг улам сэтгэл татам болгодог. Түүний тухай хэчнээн fanfiction байдгийг та мэдвэл гайхна даа.

7. Вергил - Devil May Cry

Хүн болон чөтгөрийн эрлийз, чөтгөрийн маш хүчирхэг чадварын өөртөө шингээсэн нэгэн. Мөн Дантег заавал дурдах хэрэгтэй. Аль аль нь л гоё.

8. Коннор - Detroit: Become Human

Яг үнэндээ энэ нийтлэлийг хийх хүртлээ мэддэггүй байсан дүр. Гэхдээ хүмүүс үнэхээр хайртай гэдгийг та Tik Tok ороод л шууд харж болох нь.

9. Клифф Унгер - Death Stranding

"Death Stranding" тоглоомын эсрэг талын дүр. Олон улсад тусгай ажилтнаар ажиллаж байсан АНУ-ын тусгай ажилтан. Гэвч тэрээр үхэх үедээ үхэл болон амьдралын заагийг нэвтэлж, хүүхдээ эргүүлэн авахаар явах болно. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
3 өдрийн өмнө
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.