Хайх зүйлээ бичнэ үү

3 мин

"Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон" төрийн соёрхолт бүтээл цахимжлаа


Монгол хүн бүр Их Монгол Улсын гал голомтыг сахиж буйгаа гүнээ ухамсарлан, Эзэн Богд Чингис хааны суу алдар, үйл хэрэг, билиг сургаалыг эрхэмлэн дээдэлж, даган мөрдөж, төрт ёсны үнэт зүйл, өв соёлыг үр хойчдоо өвлүүлэн үлдээж, эв эеэ сахин бататгаж байх үүднээс Монгол Улсын Төрийн тэргүүн “Монголын нууц товчоон”-ыг нэг бүрчлэн тайлан тайлбарлаж, ойлгомжтой тодорхой болгон олон түмний хүртээл болгох санаачилга гаргасан юм. Энэхүү санаачилгын хүрээнд монголын түүх, хэл шинжлэл, утга зохиол, угсаатны зүй, газар зүй, соёл, шашин, сурвалж судлал зэрэг олон салбарын 25 эрдэмтэн судлаач “Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоон” хэмээх энэ бүтээлийг туурвин, уншигч түмэндээ өргөн барьж байна.


-Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо бүтээлийн онцлогийн талаар:

-Өнгөрсөн жил Ерөнхийлөгчийн санаачилгаар түүхийн, хэл шинжлэлийн олон эрдэмтэд хамтарч ажиллаж, Монголын нууц товчоог дэлгэрэнгүй тайлбартайгаар хэвлэн гаргасан.

Монголын нууц товчоог өмнө нь уншихад ерөнхий мэдээлэл аваад үлддэг байсан бол энэ бүтээлээс бүгдийг нь ойлгож уншиж авах боломжтой болсон.

Монголын нууц товчоог бараг хүн бүр уншсан байж таараа, айл бүрт байдаг ч гэсэн түүн дээр бичигдсэн олон нэр томъёонууд юу юм, газар усны нэр нь юу юм ойлгомжгүй байдаг. Жишээлбэл: Шилхинцэг горхи гээд бичсэн байдаг, тэр нь хаана ч байгаа юм, бид нар нэрийг нь уншаад тийм нэртэй газар байсан юм байна гээд өнгөрчихдөг бол дэлгэрэнгүй тайлбартай толь дээр Шилхэнцэг горхи гэдэг газар яг Хэнтий аймгийн нэр суманд тэр газар байгаа юм гэх мэт болсон үйл явдал тэнд болсон юм байна гээд ойлгогдох жишээ нь.

Энэ бүхний утга агуулга юу вэ гэдгийг түүхэн үүднээс нь, газар зүйн үүднээс нь, утга агуулгаас нь хэл шинжлэлийн үүднээс тайлбарлан бичсэн бүтээл юм.

-Дэлгэрэнгүй тайлбартай Монголын нууц товчоо бүтээл цахимд байршсан тухай:

-Esan.mn цахим сан дотор Ерөнхийлөгчийн нэрэмжит номын сан нээгдээд удаагүй байна. Түүн дотор энэхүү бүтээл болон төрийн шагнал хүртсэн бүтээлүүд, ЕБС-ийн сурах бичгүүд, их дээд сургуулийн оюутнуудын түгээмэл хэрэглээтэй ном, сурах бичгүүд үнэ төлбөргүй байршиж байгаа.

Энэ бүтээл өөрөө 300 гаруй хуудастай, их зузаан бүтээл болсон. Хүн бүр дэлгүүрээс очоод худалдаж авах боломж байхгүй,  тэр байтугай бүгдийг нь унших албагүй. Харин цахим санд байршсанаар хүмүүс хайсан, сонирхсон үг, хэллэгээр  хайлт хийгээд зөвхөн тэр хэсэг мэдээлэл нь гарада ирнэ. Тухайлбал бүр монголчууд өөрсдийн авсан овогоороо хайлт хийхэд энэхүү дэлгэрэнгүй тайлбартай нууц товчооноос түүхийг нь тайлбартайгаар уншиж болно.

Монголд төдийгүй гадаадад байгаа хүмүүс энэ бүтээлийг цахимаар Esan.mn-ээс үнэ төлбөргүй унших боломжтой.

-Esan.mn цахим сангийн тухай:

-Esan.mn цахим санд гишүүнчлэлээр үзэх 34,000 гаруй ном, бүтээл, эрдмийн ажил, сонин, сэтгүүл, ховор номууд байгаа. Оюутан, сурагчдын ялангуяа ном олдохгүй байх, олон эх сурвалжаас хайлт хийж явах, өөр өөр олон номын санд очиж суух, номоо гэртээ орхиод ирэх гэх мэт асуудлууд хамт шийдэгдэж байгаа.

Үүнээс гадна esan.mn цахим сан дахь хуулбар шалгуурын программ нь эрдмийн бүтээл, дипломын ажлуудын хуулбарыг хуулбарласан эсэх, үнэ зөв эш татсан эсэхийг шалгах хүртэл боломжтой.

Esan.mn цахим санд гишүүнээр бүртгүүлж, гишүүнчлэл ашиглан хэрэглэж байгаа тохиолдолд  зөвхөн ном, бүтээлийг уншаад зогсохгүй хэрэглэж буй ном, сурах бичиг дээрээ өөрийн талбар үүсгээд тэмдэглэгээ хийх, зурах, тодруулах, эш татах зэргээр хүссэн байдлаараа хэрэглэх олон давуу талтай.

Дэлгэрэнгүй тайлбартай Монголын Нууц Товчоо бүтээлийг цахимаар унших: бол ЭНД дарна уу.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.23
Дэлхийн номын өдрөөр санал болгох ЕСӨН шинэ ном
2
2024.04.18
"Арьсан хүрэмтэй Мадонна" номоос түүвэрлэсэн сэтгэл догдлуулам 13 эшлэл
3
2024.04.17
Хаврын урт өдрүүдийг үр дүнтэй давж гарахад тань туслах АРВАН шинэ ном
санал болгох
1
Уржигдар
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
1
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.