Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Миягино дэвжээний асуудлыг дахин хэлэлцэнэ


Шавийнхаа дэглэлтийн хэргээр Хакүхо их аварга Миягино дэвжээгээ удирдах эрхээ алдаад байгаа билээ. Сүмо холбооноос Хаврын тэмцээнд тус дэвжээг Тамагаки ояката удирдаж оруулаад цаашдаа яахыг Исэгахама галын ояката нарт даалгасан. Энэхүү галыг ёкозүна асан Асахифүжи, озэки асан Кайо нар тэргүүлж, Котонишики, Кёкүтэнхо, Томонохана, Аминишики, Хомарэфүжи, Кайсэй, Ишиүра, Кирияма, Тамагаки нар багтдаг. Харж байгаачлан энэ гал Исэгахама, Ошима, Миягино, Асакаяма, Асахияма, Ажигава гэсэн 6 дэвжээтэй. 

Энэхүү ояката нар 8-нд Осака хотод хуралдаж, 10-ны өдөр шийдвэрээ Сүмогийн холбоонд гардуулсан байна. Нийт 4 янзын санал гарсан дотор Хаврын тэмцээний дараа Миягино дэвжээг хаах, бөхчүүдийг нь галын 5 дэвжээнд тараах, Миягино оякатаг Исэгахама дэвжээний туслах ояката болгох гэсэн саналууд байжээ. Ингээд Сүмо бөхийн холбооны шийдвэрийг хүлээхээр болсон байсан ч Исэгахама галын ояката нарын дотор санал зөрөлдөөн үүсэж, дахин хэлэлцэхээр болсон байна. Учир нь Миягино дэвжээний хэд хэдэн бөх зодог тайлахаа мэдэгдэж, нийгэмд ч олон янзын санал бодол үүсээд байгаа юм. Сүмо холбооны гол эрдэнэ нь бөхчүүд гэж холбоо байнга ярьж ирсэн. Тэгвэл яагаад нэг бөхөөс болж, бусад бөхийн барилдах эрхийг зөрчиж байна вэ гэсэн асуудал гарч ирсэн юм.  Энэ сарын 11-нд Хакүхогийн 39 насны төрсөн өдөр болсон. Миягино дэвжээний бөхчүүд ялж гарч ирээд сэтгүүлчдэд багшийнхаа төрсөн өдөрт бэлэг барьж чадлаа гэх зэргээр ярьж байлаа. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
2
3 өдрийн өмнө
Олимпын эрхийн тэмцээнд оролцох бөхчүүд (эмэгтэй)
3
3 өдрийн өмнө
23 настай Дариа Билодид Европын хошой аварга боллоо
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
0
0
0
1
2
1
1

Сэтгэгдэл бичих (3)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Mohsin sumog heden jil harsan 2024.03.14 202.9.46.108

Zochin

0 Хариулах


zochin 2024.03.14 202.9.46.70

Delhiin bish yponi l buh sh de.Mongold ymarch hamaagui.yagaad 2 gabiyat.Hedelmeriin baatar egsen uom.MGLd ymar hurenge oruulalt.bodit ymar ajil hiisen be.Baihgui bhaa.

0 Хариулах


Зочин 2024.03.13 202.9.40.32

yadargaatai naad sumotoigoo yagad zuuraldaad bdagiin zugeer vlog ntr hiiged delhiigeer neg saihan aylaach zugaalaach lai bgaadaa

1 Хариулах


Зочин 2024.03.13 202.21.108.31

unshihaa l bolichooch de

0 Хариулах