Хавар айлчлан иржээ. Зуны урт өдрүүд ч айсуй. Энэхүү дулааны өдрүүдэд найзууд, гэр бүл, дотнын хүмүүстэйгээ адал явдалтай, дурсамжтай, мартагдахааргүй өнгөрөөхийг хүсвэл дараах зүйлсийг хийхийг санал болгож байна.
1. Ууланд гарах

Цэвэр агаарт гарч, эрүүл мэнддээ анхааран, хайртай хүмүүстээ цаг заваа зориулахад хамгийн боломжит арга юм.2. Спад орох Дулааны улиралд бидэнд арьс арчилгаа ихээр шаардагддаг. Нэг орой найзууд, гэрийнхэнтэйгээ спад орж арьсаа амраан, алжаалаа тайлах нь зунд бэлдэх нэгэн арга юм.
3. Хэзээ ч сонирхож байгаагүй төрлийн ном унших Ном унших нь заавал дулааны улиралтай хамаагүй хэдий ч, өдөр урт өнгөрч, цаг зав их мэт санагдаж байвал, тэр үеэрээ ном уншин хорвоогоос түр тасраарай. Гэхдээ та өмнө нь уншиж байгаагүй төрлийн ном сонгохыг хичээгээрэй. Хувь хүний хөгжлийн ном уншдаг байсан бол уран зохиолыг, романс ном эсвэл дандаа хайрын ном уншдаг байсан бол аймшгийн бүр намтар зохиол гэх мэт.
4. Цэцэрлэгт хүрээлэнд тоглох Цэцэрлэгт хүрээлэнд спортоор хичээллэх нь цагийг зөв бөгөөд эрүүл өнгөрөөх нэгэн арга юм. Гар бөмбөг, сагсан бөмбөг, хөл бөмбөг гээд өөрийн дуртай ямар ч төрлөөр, найз нөхөд, гэр бүлтэйгээ хичээллэж болно.
5. Марафонд оролцох Марафонд гүйх нь нэг талаас өөрийгөө ялан дийлэх арга юм. Бага багаар өөрийн амжилтыг ахиулж, анх удаа гүйж байгаа бол бэлтгэлээ эртлэн базаагаарай. Сонирхуулахад жил бүрийн Улаанбаатар Марафон нь тавдугаар сард зохион байгуулагддаг билээ.
6. Нар жаргах болон мандахыг харах Өглөө эрт сэрж, нар мандахыг харах нь шинэ зүйл эхэлж буйг өөрийн нүдээр гэрчилж буй мэт сайхан мэдрэмжийг төрүүлнэ. Өдөр бүр энэ мэдрэмжийг аваарай. Өөрөөр хэлбэл, өглөө эрт босон ажлаа амжуулж байгаарай.
7. Шинэ хэл сурах Хэл сурна даа гэж байнга өөртөө болон бусдад хэлсээр байдаг хэрнээ, огтхон ч эхлээгүй бол, одоо эхлэх цаг. Залуу байгаа дээрээ, мөн цаг ийм сайхан налгар байгаа үед амарч, зугаалахын зэрэгцээ хийж байгаагүй, мөн хийх ёстой зүйлээ амжуулаарай.

8. Хуучны зургуудаа үзэх Хуучны зургуудаа шүүгээнээсээ хайж олон үзэхэд асар их дурсамж болоод мэдрэмж шингэсэн байдаг. Нэг хэсэгтээ л та яг тэр мөчдөө очсон мэт санагдаж, мөн зарим зургуудаа харж өөрөөрөө бахархах болно.

9. Сайн дурын ажил хийх Нэг өдөр мод тарих, хүмүүсийг баярлуулах, цусаа хандивлах гэх мэт үйл ажиллагаануудад оролцож өөрийн багахан хувь нэмрийг оруулаарай. Түүнчлэн, өөрөө санаачлан зохион байгуулсан ч болно.

10. Шинэ юм туршиж үзэх Бид бүгдэд айдас бий. Тэрхүү айдсаа давахуйц шинэ зүйлс туршиж үзэх нь бүр ч догь болно. Олон хүний өмнө илтгэл тавьж үзэх, тэжээвэр амьтантай болох, тэмцээнд орох гэх мэт.

11. Хөгжмийн тоглолтод явахАмьд хөгжмийн фестивалиуд зуны улиралд голцуу эхэлдэг ч, магадгүй дуртай хамтлаг дуучныхаа ковер үдэшт явж, эсвэл зарлагдсан сонирхолтой тоглолтуудаас сонгон очиж сэтгэлээ сэргээн, хэнийг ч тоолгүй өөрийнхөөрөө байж дотроо нээгээрэй.
