UBLife Logo
Дэлхий

Чукча нарын хүн төрөлхтөнд нээж өгсөн 5 зүйл

Чукча нарын хүн төрөлхтөнд нээж өгсөн 5 зүйл

Чукча гэхээр бидний толгойд юу орж ирдэг вэ? Тиймээ, цас мөсөн дунд амьдардаг, онигооны баатрууд. Үнэндээ тэд эрэлхэг зоригтой дайчид төдийгүй ухаалаг ард түмэн юм. Эрт дээр үед чукча нарын зохион бүтээсэн хэд хэдэн зүйл орчин үед дэлхий даяараа өргөн хэрэглэдэг, амьдралын салшгүй нэгэн хэсэг болоод байгаа юм. Хатуу ширүүн цаг агаарт, амьд үлдэхийн төлөө тэд ухаан зарахгүй бол болдоггүй байлаа.   

Нарны шил

Орчин үеийн бидний хэн нь ч нарны шилгүй амьдралыг төсөөлж чадахгүй. Гангалааны салшгүй нэгэн хэсэг бол нарны шил. Харин чукча нар гоёх гэж нарны шил бүтээсэнгүй. Хойд нутаг жилийн турш цастай байдаг. Нарны гэрэл цасанд ойж, анчид ангаа олж харахад тун хэцүү. Ингээд зуугаад жилийн өмнө тэдний зохион бүтээсэн нарны шил нь одоогийнхоос огт өөр. Цаа бугын арьс, ясаар хүрээг нь хийжээ. Шил байхгүй тул нарийхан зүссэн нүхээр орчноо харахад нүд гялбадаггүй байв.

Нарны хаалт

Зун цагт бараг бүгд хэрэглэдэг энэхүү хаалтыг ч чукчагууд эрт урьд цагт бодож олсон. Нар, цасны гялбаанаас нүдийг хамгаалж, тундр, далайд алс холыг харахад шаардлагатай байв. Хаалтыг бугын арьсаар хийж, ясаар малгай, юүдэнгийнхээ дээд хэсэгт бэхлэдэг байжээ. Чанартай сайн хийсэн нарны хаалт ...эмэгтэй хүний үнэд хүрдэг байсан гэж түүхэн сурвалжид тэмдэглэн үлджээ.

Коктейль, ундаа уух гуурс

Бидний коктейль, ундаа ууж дассан хуванцар гуурсыг чукча бүтээжээ. Гэхдээ чукча нар хүлээн авалт дээр уух гэж биш амьдралын хүнд хэцүү нөхцлийн улмаас хийсэн байна. Байнгын хүйтэнд металл, мод, ясан савнаас юм уухад тун хэцүү. Уруул наалддагийг бид ч мэднэ. Ийнхүү чукча нар шувууны ясаар хийсэн ундааны гуурс хэрэглэдэг болсон байна.

Памперс

Үр хүүхдээ эрүүл энх өсгөхийн тулд чукча эмэгтэй нар авхаалж самбаа, ухаантай байх ёстой. Хүйтэн нутагт, урцанд, эсвэл байнгын нүүдлийн дунд хүүхдийнхээ хувцсыг солих, усанд оруулах боломжгүй тул тэд “памперс” хэрэглэдэг болжээ.  Бугын арьс, ноос, мод ашиглан хийсэн энэхүү памперс нь хоёр давхар арьсан уут бөгөөд хүүхдийн толгой, гар хөл гарах нүхтэй. Хананы хооронд шингээх материалаа хийнэ. Доод талд нь товчилдог зай байх бөгөөд тэр зайгаар бохирдсон өлгийг гарган авдаг байлаа.

Анорак хүрэм

Аялагч, жуулчдын дуртай энэ хүрмийг өмсөж байгаадаа бид чукча нарт баярлалаа гэж хэлэх ёстой. Урдуураа битүү, юүдэн малгайтай, өмсөхөд амар тул ан, загасчлалд чухал эд байв. Ийм хүрмийг далайн хав, том загасны арьсаар хийж, амьтны гэдсээр уралсан уяагаар зангидна. Далайн хүйтэн, чийгтэй салхинаас найдвартай хамгаалж, цас, чийг нэвтрүүлдэггүй байв.  

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
5
1
8
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.