Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Амьдралаас таашаал авахад чамд хэрэгтэй 6 зүйл


Бид анзаараад үзвэл амьдралд сайхан зүйл хэчнээн их гээч. Нар жаргахыг харах, чихэвчээ зүүгээд дуртай хөгжмөө сонсох, цэвэр агаар цээжээ дүүртэл амьсгалах, халуун кофе уунгаа алсыг ширтэх, дуртай хамтлагийнхаа тоглолтыг үзэх гээд тоолшгүй их. Ялангуяа дуртай юмаа хямдралтай авах мэдрэмж OMG! Энэ бүх боломжийг М банкны "Flash deals" хөтөлбөр бидэнд олгож байна. Амьдралаас таашаал авах чухал зүйлсээ "Flash deals" ашиглан 50%-99%-ийн хямдралтай аваарай. Дэлгэрэнгүй мэдээллийг нийтлэлийн төгсгөлөөс уншаарай.


1. Шүтдэг, хайрладаг зүйлээ дэргэдээс нь үзэх 

Миний хувьд энэхэн амьдралын минь хамгийн мартагдашгүй, бас хэзээд бахархаж явдаг үе бол шүтээнээ дэргэд нь очиж үзсэн явдал юм. Энэ мөч хэзээ ч санаанаас гарахгүй, бас үргэлж дурсан санаж, зүрх сэтгэлдээ тэр дулаан мэдрэмжийг мэдэрнэ гэхээр амьдралын аз жаргалын нэгэн томоохон хэсэг энэ болов уу гэж бодогддог. Одоо тун удахгүй, хэдхэн сарын дараа Евро 2024 тэмцээн болох гэж байна. Хөлбөмбөг сонирхогч хэн бүхний хувьд энэ бол гайхалтай мөч биш гэж үү? Харин танд Евро 2024 тоглолтыг голын суудлаас хамгийн хямдаар үзэх боломж байна гэвэл ямар вэ?

2. Дуу хөгжмийг бүрэн утгаар нь мэдэрч сонсох

Дуу хөгжмийг нэг бол дэргэдээс нь, үгүй бол хамгийн чанартай бүтээгдэхүүнээр дамжуулан сонсох нь тухайн дуу, хөг аялгуу, үгийг бүрэн мэдэрч, уусан ороход нөлөөлдөг. Иймдээ ч сайн чанарын чихэвч, хөгжим, пянз тоглуулагч нь хөгжим сонирхогч хэн бүхний хувьд зайлшгүй авах ёстой зүйл билээ. Эргэлдэж, хөг аялгуу дуулдаж эхлэхээсээ авхуулаад л хоолой нь зүрхэнд хүрч, хамаг шар үс босгох чадал пянз тоглуулагчинд байдаг. Turntable-ийн пянз тоглуулагч тэр дундаа үнэхээр чанартай гэдэгтэй маргах зүйлгүй.

Бас мэдээж AirPods. Авч явахад, хэрэглэхэд таатай, бас дуугаралт нь дээд зэргийн.

3. Кофе балгангаа нар мандахыг харах мөч

Кофе ямар ч мөчийг амттай болгож чаддаг. Нар мандах, бороо, цас орох, хүнд ажлын ард гарахад өөрийгөө бэлдэхэд, нар зөөлнөөр ээн хаврын дулааныг мэдрэхэд, ном унших, бүтэлэ туурвихад гээд бүх цаг үед кофе хань болно. Хамгийн амттай кофег чанартай кофе чанагч танд бэлэглэх болно. Жишээ нь DeLonghi брэндийн кофе чанагч маш амар, бас хамгийн амттай кофег танд амтлуулах болно. 

4. Цэвэр агаараар ханатлаа амьсгалах

Цэвэр цэнгэг агаарт ямар нэг ид шид нуугдаж байх шиг санагддаг. Долоо хоногтоо ядаж л нэг удаа хотоос зайдуухан гарч, уул хаданд алхан уушгиа баярлуулах нь амьдралын маш энгийн зүйл бидэнд ямар их аз жаргал мэдрүүлдгийн тод жишээ юм. Бидний хувьд өдөр хоногийн ихэнх хугацааг хот дотроо, утаа, тоос шороотой орчинд бужигнаж өнгөрүүлдэг. Гэртээ хариад цонхоо нээхэд ч хэцүү санагдах үеүд бас бий. Гэхдээ агаар цэвэршүүлэгч бидний ийм асуудлаас ямар гайхалтайгаар хөнгөвчилж, тусалдаг гэж санана. Гэртээ ч мөн цэнгэг агаарыг ханатлаа мэдрэх боломжийг Panasonic-ийн агаар цэвэршүүлэгч танд олгох болно.

5. Эрүүл мэнддээ анхаарсан бяцхан үйлдлүүд

Гүйх, дасгал хийх, гадуур алхах, өөрийнхөө биед анхаарч эрүүл хооллох, арьсаа арчлах зэрэг нь бидэнд цаанаа л таатай мэдрэмж төрүүлдэг билээ. Өөрийн хичээж байгааг, бас өөрчлөгдөж байгааг харах нь улам ихээр хичээх урам зориг өгдөг. Эрүүл амьдралын хэв маягт тохирсон арга хялбар, үр дүнтэй үзүүлэлтүүдийг танд харуулж, илүү идэвхтэй, зохион байгуулалттай байхад туслах зүйлсийн нэг нь Apple Watch билээ. 

6. Хүсэж байсан зүйлээ хямдралтай авах мөч

Амьдралаас авах таашаалыг чинь нэмэгдүүлэх өөр нэгэн чухал зүйл бол “Flash deals” юм шүү. М банкны найзууд нь харилцагчдынхаа санхүүгийн эрүүл мэндийг дэмжиж “Flash deals” хөтөлбөрийг зарласан байгаа. Өөрт хэрэгтэй, чухал бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээг хамгийн хямдаар буюу 50%-99% хүртэл хямдруулан авч санхүүгээ “Цочир хэмнээрэй”.

Нэмж хэлэхэд "Flash deals" нь хонжвор, сугалаа, худалдаа биш, таны санхүүгийн эрүүл мэндийг хамтдаа дэмжих хөтөлбөр юм шүү. Хөтөлбөрийн эхний улирал 4-р сарын 7-ныг дуустал үргэлжлэх учраас амьдралаас таашаал авах хэрэгтэй зүйлсээ "Flash deals"-ээс амжаад аваарай.

М банкны найзууд нь.

Хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
AMY LEE "LINKIN PARK" хамтлагийн шинэ гоцлол дуучин мөн үү?
2
1 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
3
1 цагийн өмнө
Үндэсний номын сангийн шинэ байр ирэх тавдугаар сард үүдээ нээнэ
санал болгох
1
1 цагийн өмнө
"Baby Reindeer"-ийн гол эзэн дүрийг нь бүтээсэн жүжигчнийг доромжилж, Netflix-ийг шүүхэ...
2
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
3
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
1
0
0
0
0
1

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.