Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Оливия Манн хорт хавдартай тэмцэж байна


"Икс хүмүүс: Апокалипсис" кононы жүжигчин Оливия Манн хөхний хорт хавдартай тэмцэж байгаагаа инстаграм хуудсаараа мэдэгдлээ. 

Тэрээр “Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард надаас хорт хавдар илэрсэн. Түүнээс хойш би хэд хэдэн хагалгаанд ороод байгаа. Харин азаар эмч эрт оношлосон тул надад боломж байна. 2023 оны хоёрдугаар сард шинжилгээнд ороход юу ч илрээгүй. Манай эмч гэрбүлийн хорт хавдрын түүх, анхныхаа хүүхдийг 30 нас өнгөрсөн хойноо төрүүлсэн зэрэг хэд хэдэн нөхцлийн улмаас хөхний хорт хавдар тусах эрсдэл байгаа гэж үзэн шинжилгээнд оруулсан юм. Тэгээгүй бол би ирэх жилийн шинжилгээ хүртэл мэдэхгүй явах байсан” гэж бичжээ. 

Сүүлийн 10 сард тэр дөрвөн хагалгаанд орж, ихэнх цагийг эмнэлэгт хэвтэж өнгөрөөсөн байна. 

“Гайхалтай нь би хоёр удаа л уйлсан. Нулимс гаргах цаг биш гэдгийг мэдэрсэн байх. Би анхаарлаа төвлөрүүлж, ухаанаа саруул байлгахад саад болоод байсан сэтгэлийн хөдөлгөөнөө хаясан”

Олон нийтээс тэр өвчнөө нууж байлаа. Саяхан Оскарын ёслол дээр ч тэр найз залуугийн хамт гарч ирсэн билээ. 

“Хүч чадалтай байгаа дээрээ, гадуур зугаалж чаддаг, хүүхдээ цэцэрлэгт хүрээлэнд тоглуулж чаддаг байх үедээ хүмүүст харагдахыг хүссэн юм. Эмнэлэгт орны минь дэргэд үргэлж байсан Жондоо баярлалаа. Бүх эмэгтэйчүүддээ хөхний хорт хавдрын эрсдлийн шинжилгээнд эрт орохыг уриалж байна. Оройтуулж болохгүй шүү”

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Кино тэмдэглэл: "Amélie” ба хувь тавилан
2
3 өдрийн өмнө
Олонд хүрээгүй үзэгдлүүдийг агуулсан "Бөгжний эзэн" кино энэ зун кино театруудад гарна
3
3 өдрийн өмнө
Хүнд өвчтэй Ален Делоны зургийг охин нь сүлжээнд тавьжээ
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
2
0
0
0
1
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.