Хайх зүйлээ бичнэ үү

2 мин

Бид бүгдийн муурнаас суралцаж болох 7 зүйл


Муур үнэхээр хайр татам бас гайхалтай оршихуй билээ. Бид амьтдаас ямар их зүйл сурч болох нь гайхалтай.


1. Өөртөө анхаарал тавих

Муур нь ариун цэвэрч зуршлаараа алдартай. Тэд өдрийн ихэнх цагийг биеэ засч янзлахад зарцуулдаг бөгөөд энэ нь тэднийг цэвэрхэн байлгаад зогсохгүй стрессийг багасгаж, биеийн температурыг зохицуулахад тусалдаг. Энэ нь бидэнд өөрийгөө арчлах, хувийн ариун цэвэр сахих хэчнээн чухал болохыг заадаг.

2. Биеэ сонсож сурах

Хэрэв та муурыг ажиглавал тэд ядарсан үедээ амарч, эрч хүчтэй үедээ тоглож, өлссөн үедээ тэр даруй хооллодог. Тэп ямар нэг үйлдлийг дараа гэж хойш тавьдаггүй. Мөн бид бие махбоддоо юу хэрэгтэй байгааг мэдэж, зохих ёсоор хариу үйлдэл үзүүлж чаддаг аж. 

3. Итгэж сурах

Муур бол байгалиасаа болгоомжтой амьтад юм. Тэд хүн болон бусад амьтдад итгэх хүртлээ цаг хугацаа зарцуулдаг. Гэхдээ ийм итгэлцэл тогтсоны дараа их удаан хугацаанд бат бөх үргэлжилдэг бөгөөд тэд нэг үнэнч хүндээ насаараа үнэнч хэвээр байдаг.

4. Уур бухимдлыг хурдан мартах

Хэрэв муур бухимдвал тэд сэтгэл хөдлөлөө илэрхийлж, өөрт ямар байгааг ойлгуулдаг ч мөн араас нь бүхнийг мартаж чаддаггүй. Тэд өс хонзон санадаггүй. Энэ нь биднийг сөрөг сэтгэл хөдлөл дээр төвлөрөхгүй, харин түүнийг эрүүлээр илэрхийлж, дараа нь мартахыг заадаг.

5. Хувийн орон зайгаа мэдрэх

Тэд хүссэн үедээ тусдаа, ганцаараа байж чаддаг. Тэд хэрэгтэй үедээ өөртөө цаг зарцуулж, өөрийгөө болгож, унтаж амарч, бас хэрэн хэсдэг. Энэ нь эздэд нь ч мөн таатай байдаг. Хувийн орон зайш хүндэлж, өөртөө цаг гаргах нь маш чухал. 

6. Тэд хэрхэн хүний хайрыг татахаа мэддэг

Байгаагаараа л тэд сэтгэл татам. Үүнд нь хэд хэдэн хүчин зүйл нөлөөлдөг. Тэдний зөөлөн аядуу, хааяа тоглоомтой, өөртөө орйтуулж байснаа гэнэт зайгаа барьж, зугтаж, бас эргээд ирдэг нь бүхэлдээ хүнийг өөртөө татах маш том аргууд гэж хэлж болохуйц. Тэд өөрсдийн хөөрхөн гэдгээ мэддэг, бас түүнийгээ ч мэдрүүлж чаддаг.

7. Ямар ч нөхцөлгүй хайрладаг

Тэр хүний баян ядуу, өмсөж зүүсэн, царай төрх, нас хүйс мууранд ямар ч хамаа байхгүй. Тэд хэнтэй ч байсан ойртон нөхөрлөж, бас тэднийг ямар ч үед хайрлаж, хань болж чаддаг. Тэд бие даасан амьтад боловч бусадтай гүнзгий холбоо тогтоож чаддаг.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
23 цагийн өмнө
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
Өчигдөр
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
0
9
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.