UBLife Logo
Ном

Пабло Нерудагийн "Асуултын ном"-оос энэ хавар унших 10 шүлэг

Пабло Нерудагийн "Асуултын ном"-оос энэ хавар унших 10 шүлэг

Пабло Неруда 1973 онд нас барахаасаа хэдхэн сарын өмнө бичиж дуусгаж байсан "Асуултын ном"-ыг 2022 онд А.Гэгээ орчуулан уншигчдад хүргэж байсан билээ. Ингэснээр аугаа яруу найрагчийн сүүлчийн номыг монгол хэлээр гаргаж буй анхны удаагийнх болсон юм. Энэхүү номоос та бүхэнд хавар уншихад тохирох 10 шүлгийг хүргэж байна. 

1. Үхчихээд, түүнээ мэдэхгүй болХэнээсээ цаг асуух вэ, би?Өнгөт хавар энэ олон навчийгХаанаасаа Францад авчирна вэ?Зөгийнд хөөгдсөн сохор эрХаахна амь хоргодох вэ?Зөөлөн шар өнгө дуусчихвалЮугаар талх барих вэ, бид?

2. Анарын шүүсний өмнө зогсохбадмаараг чулуу юу гэх бол?Аяа, Пүрэв гараг яагаадБаасан гарагийн дараа орох гэж зүтгээгүй вэ?Хөх өнгө төрөхөдхэн баярлан дуу алдсан бол?Хөхөлбий нил цэцэг дэлбээлэхэддэлхий яагаад гашууддаг юм бол?3. Хантаазнууд бослого гаргахаарбэлтгэж байгаа нь үнэн үү?Хавар яагаад өнөөх лногоон хувцсаа гаргаад ирэв ээ?Тэнгэрийн цонхигор нулимсыг хараадтариан талбайнууд юунд инээлдэнэ вэ?Тэр, орхигдсон унадаг дугуйэрх чөлөөгөө хэрхэн олж аваа бол?

4. Намар яг л шар үнээ шиг гэдгийгта анзаарсан уу?Намрын тэр адгуус яажбараан араг яс болж хувирдаг бол оо?Өвөл хаанаасаа ийм олон давхаруй гунигийг цуглуулаа вэ?Цэнгэг агаарын хаант улсыг ньхавраас харин хэн гуйсан бол?5. Хайр, хайр...Тэр эрийн болоод тэр бүсгүйн хайр!Тэднийг үхэхийн цагт хаачдаг юм бэ, хайр?Өчигдөрхөн, өчигдөрхөн л биөөрийн нүднээсээ ингэж асуусан:-Ахин хэзээ уулзах вэ...?Улаан гараараа л та орчноо сольчихдог уу,эсвэл бээлий өмсдөг үү?Усны хөх өнгө дуу аялахадтэнгэрийн хов жив ямаршуу үнэртдэг вэ?

6. Бүгдийн мэддэг дөрвийн тоо                   нөгөө л дөрөв мөн үү?Бүх долоогийн тоо                   өөр хоорондоо тэнцүү юу?Шоронд тусдаг тэр гэрэлНаранд тань дээр тусдагтай адил уу?Шаналсан өвчтөний нүдэн дэхдөрөвдүгээр сар ямар өнгөтэй бол?Шаргал намууг аль хаант улстуг далбаандаа залах бол оо?7. Далайн цангинасан инээдэнд нуугдахдалд аюулыг мэдэрсэнгүй юү, та?Намуу цэцгийн цусан торгонооснажид заналыг харсангүй юү, та?Алим болж үхэхийн тулд лАлимын мод цэцэглэдгийг мэдэх үү?Инээмсэглэлээр халхалсан үл тоомсорлолдэргэлдэн живэхдээ мэгшдэггүй гэж үү, та?8. Сэтгэл нь уярсан хирсхэр удаан амьдрах вэ?Сэргэг энэ хаврын навчистюу шинэ санагдах вэ?Тэр л навчис өвөл ирэхэдүндэстэй хамт ичдэг болов уу?Тэнгэртэй ярих чадвараа мододгазраас яаж сурсан бол оо?

9. Хараацайнууд саран дээрсуурьших гэж буй нь үнэн үү?Хаврыг бэхлээснээс нь суга татанаваад явчих вий дээ, тэд?Сарны тэр л хараацайнууднамар болохоор буцах уу?Мөнгөн тугалганы хэлтэрхий хайж тэдтэнгэрийг цоо цоо тонших уу?Мөдхөн тэгээд үнсэнд булагдсанмөнөөхөн тагтнууд дээрээ эргээд ирэх үү?10. Бүх гол чихэрлэг юм болдалай хаанаас давсаа авдаг вэ?Өмсөх хувцсаа солих ёстойгөнгөт улирлууд яаж мэддэг вэ?Өвөл дэндүү удаан саатчихаад,дуусахдаа яагаад яаран оддог вэ?Үндэснүүд гэрэл рүү тэмүүлэхээ,өөдөө авирахаа хаанаас сурдаг вэ?Өдий төдий цэцэгс ба өнгөөрөнөөх агаартай мэндчилэхээ хэрхэн мэддэг вэ?Хаврын дүрийг жил бүр амилуулдаг тэрбээрхавар яг мөн үү? 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ СЭТГЭГДЭЛ?
0
0
0
0
0
0
0
0

СЭТГЭГДЭЛ БИЧИХ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
С.Баатарцогт | “Нурам” өгүүллэг

С.Баатарцогт | “Нурам” өгүүллэг

Үүр цүүрээр түгшүүрийн дохио таван минутын зайтай гурвантаа дуугарав. Дуугарав гэсэн үгийн оронд уртаар гааруулан улив гэж хэлсэн ч болохоор чихэнд сонсголгүй, айдас түгшүүр тэр дорхноо сумын нам гүм шөнийг үргээж, хүн бүрийн дотрыг зарсхийлгэж, амтат зүүднээс нь сэрээлээ.

Нийслэл Хүрээнд шар айраг исгэж, швед эмнэлэг ажиллаж байжээ

Нийслэл Хүрээнд шар айраг исгэж, швед эмнэлэг ажиллаж байжээ

“Монголд учирсан адал явдал” хэмээх цувралын хүрээнд Монгол орноо тохиолдсон адал сонин үйл явдал, тухайн цаг үеийн нийгэм, хүмүүсийн нөхцөл байдал, дүр зургийг тодорхой дүрслэн бичсэн Хеннинг Хаслунд, Свен Хедин, Режи Хюк, Херман Констен, Вальтер Боссхард нарын аялагчдын тэмдэглэлийг эх хэлнээ сорчлон орчуулаад буй орчуулагч, дипломатч Базаррагчаагийн Баярсайхантай ярилцлаа.