Хайх зүйлээ бичнэ үү

1 мин

Эцэг эхчүүд ч бас дэлгэцийн хамааралтай болсныг өсвөр үеийнхэн анхааруулж байна


Эцэг эхчүүд болон тэдний өсвөр насны хүүхдүүдэд маргалдах, санал зөрөлдөх зүйл бишгүй. Шалгалтын дүнгээс эхлээд хувцаслалт, гэртээ ирэх цаг, найз нөхөд нэмээд гар, утас, сошиал медиа хэрэглээ. Тэгвэл технологийн хэрэглээний тал дээр асуудал зөвхөн хүүхдүүдэд байдаггүй гэдгийг Pew судалгааны төвөөс саяхан явуулсан санал асуулга харуулж байна. 

Эцэг эхтэйгээ ярилцаж байхад утсаа хардаг, утаснаас болж анхаарал нь сарнидаг гэж судалгааны хамрагдсан өсвөр үеийнхний талаас илүү хувь нь хариулжээ. Түүнчлэн утсаа хэтэрхий их оролдож байна гэж өсвөр үеийнхний 38 хувь, эцэг эхчүүдийн 50 орчим хувь нь хариулсан байна. 

Мөн судалгаанд оролцсон насанд хүрэгчдийн тал нь хүүхдийнхээ утсан дээрээ юу хийж байгааг үе үе шалгадаг гэжээ. Гэвч тэд ихэвчлэн 13,14-аас доош насны хүүхдийнхээ хэрэглээнд илүү анхаарал хандуулах хандлагатай байдаг ба хүүхэд томрохын хэрээр эцэг эхчүүдийн зүгээс хүүхдэдээ тавих гар утас, сошиал медиагийн хэрэглээний хязгаарлалт нь суларч байгааг уг судалгаагаар гаргаж иржээ. 

Эндээс харахад, томчууд өөрсдөө ч сошиал медиа, технологийн зохистой хэрэглээг хэвшүүлж чадахгүй байгаа төдийгүй хүүхдийнхээ онлайн орчин дахь аюулгүй байдлыг бүрэн хангаж чадахгүй байгаа аж. 

Эх сурвалж: Washington Post

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
2024.04.24
EMUI 14 шинэчлэлээр Huawei утасны аппликейшн хэрэглээ ямар ч асуудалгүй болно
2
2024.04.18
iPhone 15 Pro утсан дээр тоглож болох 7 "гал гал" тоглоом
3
2024.04.09
Эрдэмтэд 2028 он гэхэд арслан зааныг дахин амилуулна гэв
санал болгох
1
3 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
4 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
1
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.