Хайх зүйлээ бичнэ үү

5 мин

Эмэгтэйчүүд өөрсдөө ч мэдэлгүй эрчүүдийг "ХҮЧИРХИЙЛДЭГ" буюу үүний 22 жишээ


Гэр бүлийн хүчирхийлэл гэдэг зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд бус эрчүүдэд, ямар ч нас хүйсээс үл шалтгаалан тохиолдож болох зүйл. Хүчирхийлэлд өртөхөд нас, хүйс, ажил мэргэжил гэх зүйлс ямар ч хамаагүй юм. Мөн цохиж, зодсон л бол тэр хүчирхийлэл, сэтгэл санааны дарамт учруулах нь тийм ноцтой биш гэж үзэх хүмүүс ч байдаг.

Харин сэтгэл санааны дарамт, маш энгийн юм шиг мөртлөө хүнд нөлөө үзүүлдэг дарамт шахалт олон байдгийг энэ хэдхэн жишээгээр тайлбарлах гээд үзье. Хүмүүсийн бичсэн постуудыг твиттер, фэйсбүүк зэрэг олон нийтийн сүлжээнээс авч орчуулсан болно. Энэ төрлийн постууд #maybeshedoesnthityou хаштагтайгаар интернэтээр тархсан билээ. 


Тэр чамайг цохиогүй байх... Гэхдээ зөвхөн биеийн хүчирхийлэл л хүчирхийлэл гэсэн үг биш юм.

Маш олон эрчүүд цохиж зодуулаагүй байлаа ч хүчирхийлэл дунд байдаг.

1. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ ямагт сул дорой, үнэ цэнгүй, хууртаж байхдаа таарсан, над шиг хүн чамайг сонгосон нь чиний хувьд зол гэх мэтээр хэлэх.
2. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ хэрвээ орхиж явах юм бол өөрийгөө гэмтээж, амиа хорлоно гэж сүрдүүлэх.

3. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ чамайг өөрийг нь хүчирхийлсэн мэтээр худал ярьж, хэрэг үүсгэнэ. Энэ бол жинхэнэ хохирогчдын хувьд нөхцөл байдлыг муухайгаар өөрчилж байгаа хэрэг. Хүчирхийллийн тухай худал ярих нь аймшигтай буруу зүйл.

4. “Тэр чамайг цохиогүй байх”:  Гэвч бүх маргааныг өөр лүү чинь чиглэсэн дайралт болгож, эцэст нь өөрийнх нь буруу байсан ч бүх зүйл дээр чамайг уучлал гуйхыг шаардах.

5. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ өдөр болгон чамайг хангалттай мөнгө олж ирдэггүй хэмээн дарамталж, хүссэн бүхнийг нь ямар ч асуулт эргэлзээгүй авч өгөхийг шаардах.

6. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэвч юм болгон дээр “Эрэгтэй хүн байж...” гэх үг ашиглаж, “Чи уйлах ёсгүй, чи ямар ч сэтгэлийн хөдөлгөөн гаргах хэрэггүй” гэх өнцгөөр хандах.

7. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ чиний бүх харилцаа холбоог тасалж, найзуудаас чинь холдуулан, цор ганц өөртэй нь байхыг шаардах.

8. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэвч өөр хүнтэй нийлэн хуурч мэхэлж, тэр нь тухайн хүний буруу байхад ч бүгд чиний буруугаас болсон хэмээн буруутгаж, хүмүүст өөр өнцгөөр ярих.

9. “Тэр чамайг цохиогүй байх”:  Гэвч юу өмсөх, хэнтэй ярих, яаж байх зэргийг ямагт зааж, өөрийн хүслээр байлгах.

10. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэвч өдөржин ажиллаад ядарч орж ирэхэд дахиад л гэр орон цэвэрлэх, хоол хийх, хувцас угаах, хүүхэд харах гэх олон ажилд боол мэт зүтгүүлж, өөрөө юу ч хийхгүй байх.


11. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ өдөр хоногоор алга болж, өөрт нь юу тохиолдсон тухай санаа зовон, шаналахад хүргэх.

12. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэвч олон нийтийн сүлжээ, ажлын холбоо, гэр бүлийн холбоог хүртэл бүхэлд нь хянах гэж оролдох.

13. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ хэрвээ тэр цохивол энэ асуудал биш. Харин чи зөрүүлээд цохивол энэ нь эмэгтэй хүнийг хүчирхийлсэн хэрэг болж хувирна.

14. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ өөрийн үерхдэг, хайртай байсан хүнтэйгээ ямагт зүйрлэж, өөрийгөө доогуур үнэлэхэд хүргэх.

15. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэвч утсаа авах завгүй, боломжгүй, хүсэхгүй байхад чинь хэдэн зуун удаа байн байн залгах.

16. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ тэр чамайг өөрийн олж ирсэн мөнгөнөөсөө жаахан ч хүртэх эрхгүй мэт аашлах.

17. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэвч юм болгоныг хэрүүл болгон өөрийгөө өмөөрч, бүхнийг удирдах ёстой мэт аашлах.


18. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ чи түүнд үнэнийг нь хэлэхэд тэр чамайг ингэх ёсгүй гэж уурлана. Учир нь тэр эмэгтэй хүн учир өөрийгөө ямар ч шүүмжлэл хүлээн авах ёсгүй, хэрэв тэгвэл энэ хүчирхийлэл болно гэж хэлэх.

19. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ өөрөөс нь салах юм бол тэр чамайг дахин хэзээ ч хүүхдүүдээ дахин харахгүй гэж сүрдүүлэх.

20. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ тэр чамайг эцэс төгсгөлгүй хардаж, өдөр болгон бүх зүйлийг тань шалгаж, нягтлах.

21. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ тэр чамайг бусад эрчүүдтэй ямагт зүйрлэж, биеэ хөгжүүлэн бусад шиг харагдаж, байнга үнэтэй бэлэг авч өгч, сайхан машин унадаг байхыг шаардах.

22. “Тэр чамайг цохиогүй байх”: Гэхдээ тэр хэзээ ч буруугаа хүлээхгүй, бүх эмэгтэйчүүд ийм байх ёстой мэт аашилж, эрэгтэй хүмүүс харин уучлал гуйж, бүх бурууг өөртөө хүлээх ёстой хэмээн хэлэх.

Бидний хүчирхийлэл гэж боддоггүй зүйл хүртэл сэтгэл санааны маш том хүчирхийлэл болдог. Бас зөвхөн хүүхэд, эмэгтэйчүүд гэх бус ХҮНИЙ ЭСРЭГ хийгдэж буй бүх хүчирхийллийн эсрэг бид тэмцэх ёстой билээ.Дээрх бүх тохиолдол эрэгтэй эмэгтэй аль алинд нь тохиолдох боломжтой бөгөөд эрэгтэй хүмүүст ч мөн тохиолддог шүү гэдгийг ойлгуулах үүднээс зөвхөн эрчүүдийн жишээн дээр авсан болно.

Эрэгтэй эмэгтэй үл шалтгаалан нэг нэгнээ хүндэлж, ойлгож, хайрладаг байцгаая. Энэ өдөр эрчүүддээ хайраа илэрхийлэхийн сацуу мэдрэмжүүдийг нь хүндэлж бас ойлгодог шүү гэдгээ илэрхийлээрэй.


Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
3 өдрийн өмнө
Багадаа анзаараагүй ч сэтгэлд гүн шарх үлдээсэн 15 "аймшигт" дурсамж
2
2024.04.23
Хүүхдээ хичээнгүйлэн өсгөж буй эцэг эхчүүдэд дэм болох үгс
3
2024.04.22
Нарциссист хүнээс хэрхэн зайгаа барих вэ?
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (1)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Feeling mehhhhhh 2024.03.18 103.161.242.96

Бусадтай нь санал нийлж байгаа ч 10 дахь-тай санал нийлэхгүй байна өө. Үр хүүхэд, гэр орон зөвхөн аль нэг хүйст хамаарагдахгүй. Эхнэр, нөхөр аль аль нь ижил тэнцүү үүрэг хариуцлага хүлээх хэрэгтэй. Гэртээ хүүхдээ хардаг эмэгтэй унтахаас бусад цагт асаргааны хөдөлмөр эрхэлдэг гэж хэлж болно. Гэтэл 8 цаг ажиллаад ирсэн нөхрөө гэр орны ажилд туслуулангаа өөрөө түр амсхийх нь хүчирхийлэл болж таарч байна уу?

0 Хариулах