Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

Орд болгоны хэзээ ч тэвчиж үл чадах сэтгэл өвтгөм үйлдлүүд


Орд болгоны хувьд ямар нэг байдлаар эцсийн хязгаарыг нь давах хэзээ ч үл тэсэх үйлдэл, үйл явдлууд гэж байдаг. Таных юу вэ?

1. Хонь - Үнэнч бус байдал

Тэп бусдын нөлөөнд автаж, өөрсөдтэй нь шударга бус харилцахад дургүй. Худал үг тэдний хувьд тэсэх боломжгүй муухай зүйл. Тэр тусмаа хамгийн ихээр итгэж найдаж байсан нэгнээс худал үг, хуурамч сэтгэл, үнэнч бус байдал мэдрэгдвэл тэд хамгийн ихээр шархалдаг. 

2. Үхэр - Хэт их зүйлийг мэдрэх

Үхрийн ордныхон стресс, гуниг, эсвэл хүнд хэцүү мэдрэмжүүдийг дотроо хурааж хурааж байгаад, үүнийгээ цацдаг. Хэн нэгэн хүн тэдэнд хэт хүчтэй мэдрэмж төрүүлэх, хэт их дарамтад оруулах, ядраах зэрэгт тэд маш ихээр туйлдаж бас энэхүү шаналлаас үүдэн нулимс унагаахад хүрдэг. Мөн тэд бусдад үл тоогдохоос ихээр шаналдаг.

3. Ихэр - Ганцаардах

Тэд бусадтай нээлттэй, өөрийнхөөрөө харьцаж чаддаг ч утга учиртай харилцааг бүтээж чадахгүй үедээ маш их шаналж, ганцаарддаг. Ганцаардах, орь ганцаар байх мэдрэмжүүд тэдний хувьд ихээхэн бэрх бөгөөд үүнтэйгээ хэрхэн дасан зохицох, эсвэл шийдэхээ ойлгохгүй ихээхэн хүнд байдалд хүрдэг. 

4. Мэлхий - Харилцааны асуудлууд

Тэд хэн нэгэн хүнтэй ойртон дотносох үедээ маш ихээр өөрийгөө түүнд хамаатуулж, бас тэднээс хамааралтай болдог. Ингэж их дотносох үед бага сага асуудал гарахад л маш ихээр шаналж, бүх зүйл хүнд хэцүү болж ирнэ. Тэд багахан үйлдэлд догдолж, татагдах бөгөөд мөн багахан үйлдэлд ч гомдон шархалдаг. 

5. Арслан - Үл тоогдох

Тэд хэн нэгэн өөрийг нь сонсож, ойлгож байхад дуртай бөгөөд өөрсдийгөө бүрэн илэрхийлж, харуулах хүсэлтэй байдаг. Гэвч бусад хүн тэднийг үл тоож, орхиж, байхгүй мэтээр аашлах мөчид тэд ихээхэн бухимдаж, бас өөрийгөө хаадаг.

6. Охин - Үнэлэгдэхгүй байх

Тэд хайртай хүмүүсийнхээ төлөө болон бусдын төлөө юун ч хийж чаддаг. Бүр хамгийн хүнд хэцүү зүйл байсан ч ганц ч удаа гомдоллохгүйгээр тэд бусдын төлөө байж чаддаг ч үүнийг нь ойлгохгүй, үнэлж, анзаарахгүй байхад тэд хамгийн ихээр шархалдаг. Бусдад анхаарч, халамжилж, сэтгэл гаргаж буйг нь тоохгүй байхад тэд уйлж, бас маш ихээр хоосордог. 

7. Жинлүүр - Шүүмжлэл

Тэд шүүмжлэлд ихээхэн эмзэг ханддаг. Мөн өөрийг нь буруугаар ойлгож, буруугаар шүүх мөчид хамгийн ихээр бухимдаж тэсэрдэг. Чанга хатуу, ширүүн үг тэднийг ихээр гомдоож, сэтгэлд нв сэв суулгадаг байна. 

8. Хилэнц - Урвалт

Хилэнцийн ордныхон итгэл, үнэнч байдлыг хамгийн ихээр үнэлж, дээдэлдэг хүмүүс. Тэд үүнийг маш гүнзгийгээр хүлээн авч чухалчилдаг бөгөөд найз нөхөд, гэр бүл, хайр дурлал гээд ямар ч харилцаанд урвалтыг үл хүлээн зөвшөөрнө. Итгэлийг нь алдаж, урвасан мэдрэмж төрүүлсэн хүмүүсээс тэд гүн шарх авч, маш ихээр шаналж үлддэг байна. 

9. Нум - Буруу ойлгогдох

Өөрийнх нь үзэл бодол, санаа сэтгэл, бодлыг ойлгохгүй байх үед тэд ихээр бухимдаж мөн гунигладаг. Хэн нэгэн тэднийг ойлгохгүй, эсвэл ойлгохыг ч хичээхгүй, тэс ондоогоор бодож явахад тэд хамгийн ихээр шаналдаг. Мөн тэднийг шүүмжилж, буруугаар яллахыг тэд огтхон ч тэсдэггүй. 

10. Матар - Тусгаарлагдах, орхигдох

Тэд хэдийгээр маш их биеэ даасан хүмүүс боловч ганцаардал, орхигдох мэдрэмж хааяа төрж, мөн тэр нь тэсэхийн аргагүй болж ирдэг. Мөн бусад хүмүүстэй холбогдож, холбоо тогтоож чадахгүй байгаа мэт мэдрэмж төрж, түүнээсээ болж дотроо ихэд гуниглаж, бачуурдаг. 

11. Хумх - Хэт дасах

Тэд хэдийгээр бие даасан, өөрсдийн гэсэн ертөнцтэй, хүчтэй хүмүүс боловч хэн нэгэн, эсвэл ямар нэг зүйлд хэт их дасах магадлалтай. Мөн тэр зүйлээсээ хагацах нь тэдний хувьд давж гарамгүй хүнд мэдрэмжийг төрүүлж, бүх зүйл утга учиргүй мэт санагддаг. 

12. Загас - Буруутгах

Тэд өөрсдийн буруу биш зүйл дээр ч өөрийгөө буруутай мэт мэдэрч, тэр нь улам бүр хүндэрсээр хэцүү байдалд хүрэх магадлалтай. Тэднийг аливаа зүйлд буруутгах нь маш хүнд тусдаг бөгөөд өөрсдөдөө хэтэрхий хатуу хандаж, удаан хугацаанд шаналалдаа автах магадлалтай. 

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.03.29
Кёкүшюүзан: Би Хакүхогийн төлөө тэмцэнэ
3
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
холбоотой мэдээ
1
Өчигдөр
Амралтын өдрүүдийн зурхай IV.27-IV.28
2
Өчигдөр
HYBE-ээс Мин Хэжин энэ бүх хугацаанд бөөд ховсдуулсан байсан гэжээ
3
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
санал болгох
1
Өчигдөр
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
3 өдрийн өмнө
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
4 өдрийн өмнө
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.