Хайх зүйлээ бичнэ үү

4 мин

52 настайдаа ертөнцийг орхисон Василий Уткины 34 эшлэл


ОХУ-ын алдарт спортын тайлбарлагч Василий Уткин өчигдөр /2024.03.19/ өвчний учир нас барлаа. Уран сайхан тайлбар, этгээд хурц хэллэгээрээ алдаршсан жинхэнэ тайлбарлагч байлаа. Ингээд спорт сонирхогчдын зүрхэнд үлдсэн түүний эшлэлүүдийг толилуулж байна.

1. Би Арбелоагийн хууралтыг үзсэн гэж байгаа.

2. Бөмбөг хаалганаас хэдхэн километрийн зайтай өнгөрлөө. 

3. Хэрэв шар хуудсаа цуглуулаад Жигули машин авч болдог байсан бол Кьяер одоо шууд дэлгүүр явахад болж байна.

4. Тоглолт эхлэхэд 5 минут үлдлээ, тооны харьцаа 0:0 хэвээр.

5. Бөмбөггүйжүүлэх арга хэмжээ амжилттай боллоо. 

6. Энд нэг асуудал байгаа нь Англи бол Англи. Харин өрсөлдөгч нь Тринидад ба Тобаго. Хоёулаа нийлээд ганц Англи руу дайрч байгаа мэт шударга бус.

7. Анд аа, гиббон бол сармагчин. Харин энэ улс бол Габон. (Константин Геничэд)

8. Дахиад “открывание” гэдэг үг хэрэглэвэл ална шүү. (Филипп Кудрявцевт)

9. Сульшер шиг хүмүүсийг “Алуурчны харцтай сахиусан тэнгэр” гэж нэрлэдэг. Харин  Канисарес бол “Алуурчны харцтай алуурчин юм”. 

10. Реал Мадрид таксинаас юугаар ялгаатай вэ? Таксинд дөрөв л багтдаг. (Реал Барсад 0:5 ялагдсаны дараа)

11. Криштиану! Бүгдээрээ шүгэлдэн, бүүлий. Ухаантай, сайхан залууд хэн дуртай вэ? Хэн ч дургүй. Би өөрийнхөө жишээгээр мэдэж байна. 

12. Нөгөө булангаас өргөөд өглөө. Кроосын кросс уу? Ха ха, круассана ч болсонгүй. 

13. Неймарын уналт бүр үнэхээр сайхан. Плющенко ч ингэж сайхан унаж чадахгүй. 

14. Фалькаогийн оронд Феллайни гарч ирлээ. Ван Гал сэлгээгээ цагаан толгойн дарааллаар хийж байх шиг байна. 

15. Ди Мария Уэйн Рунид 3 настай хүүхдийг машины арын суудалд зөөлхөн суулгаж байгаа мэт сайхан дамжуулалт өглөө. 

16. Акинфеев, Березуцкий, Игнашевич гурав хэр баргийн гэрбүлээс илүү хугацааг хамтдаа талбайд өнгөрүүлж байгаа хүмүүс. 

17. Эль Класико гэж хоёр баг тоглоод Барселона ялдаг тоглолтыг хэлнэ. 

18. Месут Озилыг хоёулаа нийлж байгаад наймдугаар ангийн охиныг буланд шахаж байгаа мэт л шахаад бөмбөгийг нь авчихлаа. Бүдүүлэг үг хэлсэнд уучлаарай, гэхдээ одоо орой болсон байна. 

19. Игнашевич, мэдээж өс санадаг хүн биш. Яахав дээ, хонзонгоо тайлаад мартдаг юм. 

20. Та нар биднийг энд хөлбөмбөг тоглож байна гэж бодож байна уу? Үгүй, бид энд амьдралыг амьдарч байна. 

21. Гути зүүн хөлөөрөө бөмбөг залж байна. Ер нь тэр зүүн хөлөөрөө бин хайрч, лууван тарьж ч чаддаг байх. 

22. Хэрэв та өнөөдрийн тоглолтыг найз бүсгүйтэйгээ хамт үзэж байгаа бол, хэрэв түүнд тоглолт таалагдахгүй байгаа бол бүсгүйгээ хая. 

23. Дани Алвесийн чихэнд Амкар багийн төсөв тэр чигээрээ байна. 

24. Пуйолын өтгөн, буржгар сайхан үсэнд хөнгөхөн ойгоод бөмбөг талбайгаас гарлаа. Хүссэн ч, хүсээгүй ч шүлэглэн уянгалахаас өөр арга алга. 

25. Ус уухаар тоглолт зогслоо. Тоглолт түр зуур зогссон болохоор тэр байх. Эсвэл шүүгч “Найзууд аа, ганц юм уух уу” гэж хэлсэн юм болов уу. 

26. Мэдээжийн дамжуулалт өглөө. Хэт мэдээжийн байсан болохоор бүгд харлаа. Бараг сонинд очоод “Дамжуулалт өгнө” гэж зарлал гаргасан юм шиг л юм боллоо. 

27. Бускетс яг миний стилиэр уналаа. 

28. Иньестагүй Класико баян хуур хөгжимгүй хурим гэсэн үг. 

29. Би хөгжөөн дэмжигч биш. Би зөвхөн манайхан “манайхан бишүүдтэй” тоглоход л багаа дэмждэг. 

30. Ээж ээ, та итгэж байна уу, би энэ тоглолтыг үзэж байна. 

31. Руслан Ротань сахилга батгүй, дүрэм журам зөрчдөг гэж бүгд ярьж байна. Үнэнийг хэлэхэд би хажууд нь лаа бариад суугаагүй болохоор мэдэхгүй юм. 

32. Фрекен Бок усны өрөөндөө хаагдсан мэт л Астон Вилла өөрийн талбайд хаагдсан байна. 

33. Огуде Фегор гэж сонин нэр шүү. Түүний аав ээж нь хүүхэддээ Федор гэж нэр өгөх үү, Егор гэх үү гэж эргэлзэж байгаад Фегор гээд өгчихжээ. 

34. Исакссон эргэн ирэх болгондоо огт өөрчлөгдөөгүй байх юм. Хачирхалтай нь тэр хөгширөхгүй байгаадаа биш харин тэр хэзээ ч залуу байгаагүйд байгаа юм.

Хамгийн их уншилттай
1
2024.04.08
Хөрөг | “Ганцхан чи л чадна” гэж насаар минь итгэж, тод байлгав
2
2024.04.16
7 хоног согтууруулах ундаа хэрэглэхгүй бол биед гарах 8 эерэг өөрчлөлт
3
2024.04.17
Мөнгөөр тасрахгүй байхад туслах 5 заль
холбоотой мэдээ
1
1 цагийн өмнө
Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр заалны барилдаанд зургаа дахиа түрүүлэв
2
3 цагийн өмнө
Ичиножёо Америкт сонирхогчдын сүмо барилдана
3
3 өдрийн өмнө
23 настай Фил Фоден Премьер лигт 50 гоолын босго давлаа
санал болгох
1
4 өдрийн өмнө
Японы амьтны хүрээлэн усны үхрээ үнэндээ эмэгтэй байсныг 7 жилийн дараа мэджээ
2
2024.04.25
Rotten Tomatoes дээр 99 хувийн үнэлгээ авсан "Shōgun" цувралын тухай 10 баримт
3
2024.04.24
Playlist: Цас бороотой бүрхэг сэрүүхэн өдөр сонсох 10 дуу

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
0
0
0
0
0
0
0

Сэтгэгдэл бичих (0)
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.